| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02143/И |
| Дугаар | 102/ШШ2024/02312 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/02312
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,208,106.48 төгрөгийг хариуцагч Ж.Н хүлээн зөвшөөрч, 5 дугаар сарын 02-ны өдөр 930,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 278,106.48 төгрөгийг 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 33,544.56 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 16,772.28 төгрөгийг хариуцагч Ж.Н-аас, 16,772.28 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН