Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/02289

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,250,000 төгрөгийг хариуцагч В.Б хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,531,250 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,531,250 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,531,250 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,531,250 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,531,250 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,531,250 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,531,250 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,531,250 төгрөг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Б-гаас 105,475 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 105,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН