Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/02286

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,542,032 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүр 616,000 төгрөгөөр 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,811.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 51,811.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН