Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0023

 

 

 

 

 

     

      2024         01           04                                   128/ШШ2024/0023

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н*** холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б**** шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Ө.Н*** 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 05*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахгэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н*** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н**** миний бие Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б*** 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1** дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

   Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н*** холбогдуулан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н**** 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 05**** дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н*** нь Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын газрын Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н**** Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Ө.Н**** 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 05*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Н**** Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Ө.Н*** 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 05**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар  сарын 19-ний өдрийн *** дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                           С.ГАНБАТ