Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/02077

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 349,664,800 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүхэлд нь төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч ХХК зөвшөөрсөн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,906,275 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, 953,137.5 төгрөгийг хариуцагчаас, 953,137.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН