Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00294

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

                                                                                        129/ШШ2024/00294

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Цагаан даваа 37-12 тоот хаягт оршин суух 1983 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Боржигон овогт Ганбаатарын Үүрцайх /Иргэний бүртгэлийн дугаар:650151981736/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Цагаан давааны арын Ноён өвөлжөө гэх газар оршин суух 1977 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, Шарнууд овогт Дарамбазарын Шижирбаатар /Иргэний бүртгэлийн дугаар: 650153391175/-т холбогдох

“7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч Д.Шижирбаатар бид хоёр 2007 онд гэрлэлтээ батлуулж, албан ёсоор гэр бүл болж бидний дундаас хүү Ш.Мягмардорж 2006 оны 04 сарын 11-ний өдөр төрсөн. Түүнэээс хойш бид нэг гэрт хамтран амьдарч байгаад 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тусдаа амьдарч байна. Хүү Ш.Мягмардорж төрсөн цагаасаа эхлэн миний асрамжинд байж байгаад 2024 оны 04 сарын 11-ний өдөр 18 нас хүрч, насанд хүрсэн. Би 2017 онд хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжиндаа авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, түүний дараа 2018 оны 01 сарын 17-ны өдөр бид эвлэрлийн гэрээ байгуулж хүүхдээ тэжээн тэтгэх талаар дараах байдлаар харилцан тохироцсон. Үүнд 2018 оны 01 сарын 17-ны өдрийн байдлаар 11 нас 9 сартай хүү Ш.Мягмардоржийн нэр дээр жилд 1.200.000 төгрөгийг 18 нас хүртэл нийт 6 жилийн хугацаанд 7,200,000 төгрөгийн хадгаламжтай дэвтрийг хүүг 18 нас хүрэхэд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл хүүг 18 нас хүрэхэд Д.Шижирбаатар нь хүлээлгэн өгөөгүй, түүнтэй утсаар холбогдож чадахгүй байх тул дээрх эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийн хангуулах шаардлага үүсээд байна. Хүү сая 18 нас хүрч өөрийн эрхийг хэрэгжүүлэх, эрх зүйн чадамжтай болсон хэдий ч хүүг 11 настай буюу эрх зүйн чадамжгүй байхад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж хүүхдээ тэжээн тэтгэх тухай эвлэрлийн гэрээг би байгуулсан учир уг гэрээний биелэлтийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иймд хариуцагч Д.Шижирбаатараас 2018 оны 01 сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээний үндсэн төлбөр 7,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч надад олгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Шижирбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Шижирбаатар миний бие Үүрцайхын нэхэмжилсэн тэжээн тэтгэх гэрээний төлбөрт 7,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ... ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Үүрцайх нь хариуцагч Д.Шижирбаатарт холбогдуулан 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Шижирбаатар нь нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй, нэхэмжлэлийн шаардлага болох 7,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тухай бичгээр хариу тайлбар ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгөөс 65,075 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Шижирбаатараас улсын тэмдэгтийн хураамж 65,075 төгрөг, улсын орлогоос 65,075 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Үүрцайхад олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Үүрцайхын хариуцагч Д.Шижирбаатарт холбогдуулан гаргасан 7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Шижирбаатар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 (нэг зуун гучин мянга нэг зуун тавь) төгрөгөөс 65,075 (жаран таван мянга далан тав) төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Шижирбаатараас улсын тэмдэгтийн хураамж 65,075 (жаран таван мянга далан тав) төгрөг, улсын орлогоос 65,075 (жаран таван мянга далан тав) төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Үүрцайхад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Д.Шижирбаатар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч,тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН