| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/01660/И |
| Дугаар | 102/ШШ2024/02022 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02022
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,198,234.39 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4 дүгээр сард 198,500 төгрөг төлж, 2,000,000 төгрөгийг 4 хувааж 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 15-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,121.75 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,060.87 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 25,060.87 төгрөгийг тус тус ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН