| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/01271/И |
| Дугаар | 102/ШШ2024/02006 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02006
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,313,359.13 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 3 хувааж төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч ХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 67,967 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,983.5 төгрөгийг хариуцагчаас, 33,983.5 төгрөгийг орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН