Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/01995

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,047,396 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 511,849 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 511,849 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 511,849 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 511,849 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,875 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 23,875 төгрөгийг тус тус гаргуулан ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН