| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02466/И |
| Дугаар | 102/ШШ2024/01939 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/01939
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,972,811 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эхний 6 сарын хугацаанд 100,000 төгрөгөөр, үлдэх 14 сарын хугацаанд 169,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,200 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 33,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН