Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/01859

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,619,458.96 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 520,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 520,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 520,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 520,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 539,458.96 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 56,862 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, 28,431 төгрөгийг хариуцагчаас, 28,431 төгрөгийг орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН