| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2022/1092/З |
| Дугаар | 128/ШШ2023/0671 |
| Огноо | 2023-09-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0671
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Жи Эй Б Өү Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э... х... з... х...д холбогдох Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 тоот тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын 1 дэх хэсгийн ...Түмэн наяд хайрхан ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулгатай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлалтай, 0.42 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай 104 дугаартай орон сууц, 1 ус, дулаан дамжуулах төв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр нараас шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: "...Маргааны үйл баримтын хувьд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь манай компанийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан атлаа 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах тухай тогтоол гapгaн Түмэн наяд хайрхан ХХК-д зөвшөөрөл олгон бүртгэсэн. Тодруулбал Түмэн наяд хайрхан ХХК нь Алво ХХК-тай болон иргэн Д. Нарантуяатай ус дулаан дамжуулах, түгээх ашиглалт хариуцах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, харин тусгай зөвшөөрөлгүй Баян газрын хишиг ХХК-ны иргэн Д.Нарантуяатай байгуулсан гэрээг үндэслэн Түмэн наяд хайрхан ХХК-нд зөвшөөрөл олгож, үйлчлэх хүрээнд нь нэмэлт оруулан бүртгэсэн болохыг манай компани 2022 оны 11 дүгээр сарын 16-нд мэдсэн.
Эрчим хүчний зохицуулах хороо нь манай компанийн гаргасан үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах хүсэлтүүдийг гэрээ давхацсан, иргэн Д.Нарантуяа нь дангаар шийдвэрлэх эрхгүй Алво ХХК, И сүндэр ХХК, Хос цайз ХХК-иуд хамтарсан
хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн учир гэсэн энэ үндэслэл нь арилаагүй байхад Түмэн наяд хайрхан ХХК-д нэмэлт оруулан атлаа бүртгэсэн нь хууль бус шийдвэр гэж үзэж маргаан Энэхүү хэргийн шүүх хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 11-ны
өдрийн 14 цагаас товлогдсон байгаа бөгөөд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хурал хийж 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 тоот "тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах тухай
тогтоолд хамаарах Түмэн наяд хайрхан ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож цуцалсан байна.
Нөгөөтэйгөөр хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос "танай компани шүүхэд хандсан нэхэмжлэлээ татан авчих, нэг салбарт олон жил хамтарч ажиллаж
байгаагийн хувьд, хойшид ч харилцаа хамааралтай ажиллах учир энэ асуудлыг эв зүйгээр дуусгах санал ирүүлснийг хүлээн авч Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар 20.1.1 дэх заалтад нэхэмжлэлээ өөрчлөх түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхийн хүрээнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргагч Жи Эй Б Өү Ти ХХК-аас гаргасан "Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр
сарын 21-ний өдрийн 23 тоот тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай тогтоолын 1 дэх хэсгийн ...Түмэн наяд хайрхан" ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулгатай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд ...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлалтай, 0.42 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай 104 дугаартай орон сууц, 1 ус, дулаан дамжуулах төв- "-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлжээ. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд байна.
3. Нэхэмжлэгч Жи Эй Б Өү Ти ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Алтанчимэг нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23/15 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзулд олгосон итгэмжлэлдээ нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзах эрхийг олгосон ба ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс татгалзаж бичгээр илэрхийлсэн нь бусад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
4. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
5. Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жи Эй Б Өү Ти ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 тоот тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын 1 дэх хэсгийн ...Түмэн наяд хайрхан ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулгатай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд ...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлалтай, 0.42 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай 104 дугаартай орон сууц, 1 ус, дулаан дамжуулах төв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн татгалзсаныг баталж, хэргийг шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Жи Эй Б Өү Ти ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ