Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 104/ШШ2024/00390

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ы******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие өөрийн нөхөр болох Б.*******тэй 2024 онд гэр бүлээ батлуулж нэг гэрт амьдарч эхэлсэн. Б.******* нь том охиныг олсон үеэс эхэлж, би үргүй өвчтэй хүн наад хүүхэд чинь миний хүүхэд биш авхуул гэж хоолой боож, гар хүрч ганцаараа үр хүүхдээ төрүүлж өсгөхөөр салж байсан...2014-2019 он хүртэл тогтвортой ажил эрхэлдэггүй, гэртээ үр хүүхдүүдээ ч харахгүй, ажил хийж ар гэр, үр хүүхдээ тэжээн тэтгэх эрхэм үүргээ умартаж, боломж гарвал гадуур найз нөхөд хамаатан садандаа очино гэж зугаалж, намайг жижүүрт гарах үед урд нь үерхэж байсан Б., М. нартай уулзаж, гэр бүлээ доромжилж байсан...Иймд хариуцагч тал болох нөхөр Б.*******ээс гэрлэлт цуцлуулах, охин Ө., Ө., Ө. нарт 18 хүртэл олгох тэтгэмжийн мөнгийг хуульд заасны дагуу гаргуулах зорилгоор Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хариуцагч тал хаяг дээрээ оршин суудаггүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хамгийн сүүлд Налайх дүүргийн *******, тоотод төрсөн ах Б.*******ийн гэрээс гарч БНСУ руу явсан гэх бөгөөд , тоот хаягт албан ёсны бүртгэлтэй ч хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 104/ШЗ2024/01771 дугаар шүүгчийн захирамжыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн

нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Х.******* нь Б.*******ээс гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт гийн *******ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 104/ШЗ2024/01771 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч Б.*******ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

4. Хариуцагч овогт гийн ******* нь хамгийн сүүлд Налайх дүүргийн *******, тоот хаягт амьдарч байсан байна.

5. Дээрх баримтаас өөр Б.*******ийг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******ийг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ