Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01791

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 68,964,074 төгрөгийн 28,964,074 төгрөгөөс татгалзаж, үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагч ХХК нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 660,721 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, 178,975 төгрөгийг хариуцагч ХХК-иас, 178,975 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН