| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02118/И |
| Дугаар | 102/ШШ2024/01772 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/01772
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 526,419 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сард 200,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сард 200,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 126,419 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 16,443 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, 8,221.5 төгрөгийг хариуцагчаас, 8,221.5 төгрөгийг орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН