Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/00763

 

 

 

 

   2024         02           08                                       184/ШШ2024/00763

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******, *******, ******* тоот хаягт байрлах “******* ******* *******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “ ” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлж, нарийн бичгийн дарга Ж.Есүхэйбаярхүү тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч “ ” ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 17-ний өдөр №Г-23/45 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч компаниас хариуцагч “ ” ХХК-д 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн №223, №261, №290, №301 дугаар зарлагын баримтаар дараах материалыг түрээслүүлсэн. Гэрээний 2.3-д зааснаар 30 хоног тутамд түрээсийн төлбөрийг хариуцагчаас төлөхөөр тохиролцсон. Гэвч уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр албан бичгийг явуулсан боловч хариуцагч биелүүлээгүй тул зохигчид 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлж хариуцагч нь нийт 42,807,680 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Үүнээс хариуцагчийн төлсөн 10,610,280 төгрөгийг хасаж 32,197,400 төгрөг болж байна. Иймд хариуцагч “ ” ХХК-иас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт тооцоо нийлсэн актаар 32,197,400 төгрөг, үргэлжлүүлэн түрээсэлсэн төлбөр 11,432,320 төгрөг, алданги 6,980,755 төгрөг нийт 50,610,475 төгрөг, 1805 ширхэг барилгын туслах материалуудыг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь шүүхэд сайн дураар ирж нэхэмжлэлээ гардаж авдаггүй. Нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхээс мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “ ” ХХК-ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг олж тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ны тодорхойлолт,  “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.таас М.д олгогдсон 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №23-02/08 дугаар итгэмжлэл, “******* ******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ, 2023 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн тооцоо нийлсэн акт, зарлагын баримт №290, зарлагын баримт №301, зарлагын баримт №223, зарлагын баримт №261, орлогын баримт №250, Г.ийн 2023 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.ийн 2023 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.ийн 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 21626 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь “ ” ХХК-д холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 50,610,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах зорилгоор “ ” ХХК түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 21626 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар “ ” нь дүүрэг, , ,,, тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байна. /х.х 19 ху/

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “ ” ХХК түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар “ ” ХХК /РД:, утас:, /, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК /утас:, /-д мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод *******ээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                                                                                   

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЦОЛМОН