| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00569/И |
| Дугаар | 104/ШШ2024/00391 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 104/ШШ2024/00391
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /РД: *******/
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, ******* овогт ы /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: А.*******, О.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.*******, О. нар нь гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ...*******н *******, ы бид хоёр нь 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр танилцаж, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2010 онд хүү С., 2013 онд охин С. төрсөн. Бид 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан боловч бид хоёр одоо хамтдаа амьдарч байгаа, бие биенээ ойлгож, цаашид хамт амьдрах хүсэлтэй бид хоёрын гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.
1.1. Нэхэмжлэгч талаас *******н ******* хаягийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн тодорхойлолт, Суврага Налайх ӨЭМТ-тйг тодорхойлолт, *******н ******* болон ы нарын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.16-ны өдрийн 104/ШШ2023/00130 дугаартай шийдвэрийн хуулбар, С., С. нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч А.*******, О. нар нь шүүхэд гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.*******, О. нар нь тусдаа амьдрах шаардлага бий болж 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт болох Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.16-ны өдрийн 104/ШШ2023/00130 тоот шийдвэрээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ гэж зааснаар ******* овогт *******н *******, ******* овогт ы нарын гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******н ******* /РД: *******/, ******* овогт ы /РД:/ нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар гэрлэлтийг сэргээн бүртгэхийг Налайх дүүргийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.