Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 104/ШШ2024/00392

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,*******,******* тоотод байрлах О******* ББСБ ХХК /РД:*******/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 5 дугаар хороо,*******,******* тоотод оршин суух, ийн /РД:/

  

Зээлийн гэрээний үүрэгт 522,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Ө. нь 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 200,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9,9 хувийн хүүтэй зээлсэн. 2024 оны******* сарын 6-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, хүү*******01,280 төгрөгнөөс хүүнд төлсөн 79,200 төгрөгийг хасч, нийт хүү 322,080 төгрөг, бүгд 522,080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Ө. нь нэхэмжлэлийн шаардлага 522,080 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК нь хариуцагч Ө.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 522,080 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Ө. нэхэмжлэлийн шаардлага 522,080 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  

Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,313 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 8,156 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ө. улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 8,156 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. О******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй Ө.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 522,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,313 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 8,156 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ө. улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 8,156 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     З.ГАНЧИМЭГ