| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2014000710183 |
| Дугаар | 2020/ДШМ/059 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ДШМ/059
А.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Нарийн бичгийн даргаар Ж.Чимэддорж нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр эсэргүүцлээр А.*******д холбогдох эрүүгийн 2014000710183 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, .... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2019 оны 3 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар /*******/
А.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Дунхны бууц гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд *******ын эзэмшлийн 15 тооны ямааг 07-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч А.*******д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Д.Цэвэгжав нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж,
шүүгдэгч А.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 01858969 дугаартай 0716 БНХ улсын дугаартай авто машины гэрчилгээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг эзэмшигч “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллага Л.Сэргэлэнбатад буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт 07-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машин нь бусдын өмчлөл буюу “гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллагад шилжсэн тул уг авто машиныг эзэмшигч “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллага Л.Сэргэлэнбатад буцаан олгож шийдвэрлэжээ.
Прокурор ******* тус шүүхэд гаргасан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр эсэргүүцэлдээ:
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Учир нь:
анхан шатны шүүхээс шүүгдэгч А.*******г машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл болгон УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “...үйлдэлийг гэмт хэрэг тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...үйлдэлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасныг баримтлан А.*******д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн хэр нь шүүгдэгч А.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Л.Сэргэлэнбатын эзэмшлийн 0716 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээдэд буцаан олгосон мөртөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч А.*******гээс гаргуулан улсын орлого болгох байтал ямар нэгэн байдлаар дээрх асуудлыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦ/185 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч А.*******гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцоно. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байсан хэдий ч түүний үнэ 3 сая төгрөгийг хуульд зааснаар хурааж улсын орлого болгоогүй орхигдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор *******гийн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Шүүгдэгч А.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Дунхны бууц гэх газраас *******ын эзэмшлийн 15 тооны ямааг 07-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь хохирогч *******, гэрч *******, , Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлтүүд, гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.*******гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн А.*******г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.*******гийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэмт хэргийн хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэсэн нь хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хсэгт заасны дагуу А.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн 07-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэ 3 000 000 төгрөгийг А.*******гээс гаргуулж улсын орлого болгоогүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “шүүгдэгч Д.Цэвэгжав...” гэх өөр нэрээр бичсэн алдааг засах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн
31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад
“...Д.Цэвэгжав...” гэснийг “...А.*******...” гэж өөрчлөн
8 дахь заалтад
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 01858969 дугаартай 07-16 БНХ улсын дугаартай авто машины гэрчилгээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг эзэмшигч “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллага Л.Сэргэлэнбатад буцаан олгож” гэсний дараа
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг А.*******гээс гаргуулж улсын орлого болгосугай” гэж нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ