Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/060

 

*******, *******, 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, ,

Шүүгдэгч *******, *******, *******

Нарийн бичгийн даргаар Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын  2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч , ******* нарын гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар  *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1914001020230 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овогт ийн  , .... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Монгол Улсын иргэн, овогт гийн , .....оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан, регистрийн дугаар /ВИ00310410/

Монгол Улсын иргэн, овогт ын , .......оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, регистрийн дугаар /*******/

*******, *******, ******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 14-16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр иргэн ийн эзэмшлийн нийт 28 тооны ямаа буюу олон тооны малыг хотноос нь хулгайлж 3.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт Өлзийхутгын д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Шүүгдэгч овогт Өлзийхутгын ыг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч овогт гийн , овогт ын нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 1  / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/  жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

шүүгдэгч овогт гийн ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулах 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч овогт ын г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №69 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан  1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.ын биечлэн эдлэх ялыг 2/ хоёр/  жилийн хугацаагаар  тус тус  тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан  2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч  *******ы өмчлөлийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 1500000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тэнцүү хувааж буюу тус бүр 500000 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг ялтаны эдлэх ялд тус тус оруулан тооцож,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч  *******, *******, ******* бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******, *******  нарын   эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ы эзэмшлийн....76-06 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгцээний дагуу дээрх зүйлсийг шүүгдэгч *******д буцаан олгож, шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 05 дугаар  сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд гаргасан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцахад дээрх шийтгэх тогтоол нь үндэслэл муутай байна.

Учир нь шүүхээс шүүгдэгч *******ыг 3 удаагийн үйлдлийн нэг удаагийн үйлдэлд хамт явсан бусад үйлдэлд хамт яваагүй гэж дүгнэж *******д прокурорын газраас зүйлчилж шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 гэсэн зүйл ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 болгон өөрчилж шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан баримтуудтай тохирдог буюу *******ыг 3 үйлдэлд хамт явсан болохыг нотолж мэдүүлэг өгсөн. Уг хэрэг нь шүүхээс 2 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан бөгөөд өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******, ******* нар нь тогтвортой мэдүүлэг өгч байсан боловч хамгийн сүүлийн шүүх хуралдаан буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь *******ыг 1 удаагийн үйлдэлд хамт явсан бусад үйлдэлд нь хамт яваагүй гэж өмнөх мэдүүлгээс өөрөөр мэдүүлсэн. Харин шүүгдэгч ******* нь *******ыг 3 үйлдэлд хамт явсан талаар мэдүүлсэн. Гэтэл шүүх шүүгдэгч *******н мэдүүлгийг үндэслэн *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн. Шүүгдэгч *******н өмнөх шүүх хуралдаанд өгч байсан мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэгдэнэ.

Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь төрсөн эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд энэ байдал нь сүүлийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******д нөлөөлж тэрээр мэдүүлгээсээ буцсан байх үндэслэлтэй бөгөөд түүний сүүлийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болохгүй болно.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Ш.Бямбадашийн өмгөөлөгч *******  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Учир нь: ******* нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байдаг. Гэтэл хохирогч ийн 28 тооны ямаа хулгайлсан гэмт хэрэг нь шүүхээс тогтоосон тэнссэн хугацаанд үйлдэгдээгүй бөгөөд дээр дурдсан 69 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байсан.

Миний үйлчлүүлэгч нь гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс шүүхээс тогтоосон тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн 69 тоот шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

Шүүгдэгч *******н өмгөөлөгч тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрхийн дагуу мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар “Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулах 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч овогт ын г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж” биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилээр тогтоосон билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ... журмаар ял оногдуулна” гэж заасан байгаа.

Миний үйлчлүүлэгчийн хувьд 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны хооронд 6 тооны адуу хулгайлсан үйлдэлдээ 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахыг тэнсэж нэг /01/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хянан хүмүүжүүлэхээр тогтоосон. 2019 оны 01 дүгээр сарын 14-16-ны хооронд үргэлжилсэн үйлдлээр 28 тооны ямаа хулгайлсан үйлдэлдээ 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байгаа бөгөөд тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл үгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба 2019 оны 02 сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хянан хүмүүжүүлэх хугацаа 2020 оны 03 сарын 18-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн баримт хэрэгт авагдаагүй байгаа болно.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байхад эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон үйлдэлд эрүүгийн хариуцлага тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэснийг зөрчиж байгаагаас гадна миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцоно. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүх  хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн 160 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг илэрсэн тул өмнөх 69 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь   шүүгдэгчид ашигтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 Анхан шатны шүүхийн 69 тоот шийтгэх тогтоолоос хойш гарсан 160 тоот шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг  дордуулсан тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд  гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Прокуророос *******, *******, ******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан газраас 2019 оны 01 дүгээр сарын 14-16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас  иргэн ийн эзэмшлийн нийт 28 тооны ямаа буюу олон тооны малыг хотноос нь хулгайлж 3.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хэргийн баримтаар *******ыг хохирогч ийн өмчлөлийн 6 тооны ямааг хулгайлсан үйлдэл нь тогтоогдох бөгөөд харин шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан ийн 22 тооны ямааг хулгайлсан гэх үйлдэл нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдохгүй байна.” “... шүүгдэгч нарын мэдүүлгүүд дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь харилцан бие, биеэ гэрчилсэн гэж үзэхээр боловч *******, ******* нарын мэдүүлгүүд хоорондоо адилхан, үг, үсгийн зөрүүгүй мэдүүлэг авагдсан тул шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжгүй, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой бөгөөд яллах талын зарим нотлох баримт нь үндсэн хуулиар олгогдсон хүний салшгүй эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчиж авагдсан байна” гэж дүгнэн,  Ө. д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь “... өвөлжөөний бууцны урд талд жижиг тээврийн хэрэгсэлийн мөр 2 ширхэг байх ба уг тээврийн хэрэгслийн хажуу талд арзгар гутлын мөр 3 ширхэг байна. Уг Цагаан ирэг гэх газрын өвөлжөөнөөс ертөнцийн зүгээр зүүн урд руу 30 км-ийн зайд... хүнхэр гэх газрын... баруун талд 6 кмийн зайд 12 ширхэг ямааны гулууз мах толгойтой нь хаясан байв. Уг ямааны гулууз махнаас 8 км-ийн зайд...19 ширхэг ямааны гулууз мах хаясан... чанх урагшаа 1 км зайд 6 ямааны гулууз мах гэдэс, дотортой нь хаясан байв. Уг хэргийн газрын гутлыг мөр 2 ширхэг, машины мөр 5 ширхэг байна...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,”

 “...хаваржаанд 10 тооны ямааны мах байсан,... хаваржааны эзэн... хаваржаандаа  ирж байх замдаа...  6 тооны ямааны арьсыг аваад бусад зүйлсийг нь хаясан ямааны мах харсан гэсэн...тус газарт очиж үзэхэд мөн манай л ямаа байсан...Буйлсангийн хотгор гэх газарт... 12 тооны ямааны мах байсан...ямааны им нь үлдсэн байсан...чихтэй имийг нь огтлоод авсан байсан... зарим нэг ямаанд догол им байсан тэрүүгээр нь таньсан...” гэх хохирогч ийн мэдүүлэг/  1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал/

“...6,10,12 тооны нийт 28 тооны ямааны мах байсан... 12 тооны ямааг Хүнхэр гэх газарт, хаваржаанд 10 тооны ямааны мах, 6 тооных нь хаваржааны ойролцоо Сувагт гэх газарт байсан...”  гэх гэрч Н.Баярбатын мэдүүлэг

 “...Баацагаан сумын... Хэрцэнгийн тал” гэх газарт байх... өвөлжөөнд байх хашаан дотор 10 тооны ямааны мах байсан,...өвөлжөөнөөс наана... 6 тооны гулууз мах,”Хүнхэрийн ар луу 12 тооны ямааны мах тус тус хэвтэж байсан...Баярбатын малын имтэй адилхан  байхаар нь... хэлсэн” гэх гэрч Х.Бат-Оргилын мэдүүлэг/ хэргийн 102 дугаар тал/

“...төв замын баруун талд 12 тооны ямааны гулууз мах хэвтэж байсан. ...өвөлжөөн  дээр очиход 10 тооны ямааны гулууз мах байсан... ахиал нэг газарт... 6 тооны гулууз мах хэвтэж байсан... гурван газрын гурвууланд нь тээврийн хэрэгслийн...ижил мөр байсан. “Хүнхэрийн хойд” гэх газарт... 3 өөр хүний гутлын мөр байсан...” гэх Баацагаан сумын хэсгийн цагдаа Б.Гантогтохийн гэрчээр өгсөн мэдүүлэг / хэргийн 104 дүгээр тал/

“...76-06 БНХ улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгсэлийг... *******д зарсан...ы эзэмшлийнх... гэх гэрч П.Сайжрахын мэдүүлэг /хэргийн 110 дугаар тал/

“...би 28 тооны ямааг хулгайлахад бүгдэд нь оролцсон...*******, ******* нарын хамт өөрийнхээ эзэмшлийн 76-06 БНХ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэлээр явж дээр 28 тооны ямааг хулгайлсан юм. ... гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна” гэх  өмгөөлөгч ******* байлцан  *******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг/  1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар тал /

“...бид нар 28 тооны ямааг 3 хоногийн хугацаанд хулгайлсан...” гэх өмгөөлөгч ******* байлцан *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг / 1 дүгээр  хавтаст хэргийн 158  дугаар тал/

“..., нартай бүлэглэн Уранцэцэгийн 28 тооны ямааг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэх  өмгөөлөгч , хууль ёсны төлөөлөгч Ж. нар  байлцан өсвөр насны  *******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн163-164 дүгээр тал/

“... 3 удаагийн үйлдэлд гурвууланд нь цуг явсан...” гэх өмгөөлөгч *******ыг байлцуулан *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал/

“..., бид гурав цуг үйлдсэн... бид хоёр ы тээврийн хэрэгслийг унаагүй... бид хоёрт жолооны үнэмлэх байхгүй байсан.Байнга ах өөрөө унасан...” гэх өмгөөлөгч байлцан *******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн  104 дүгээр тал/

“... бид хоёр... цуг явчихаад яагаад хэргээ хүлээхгүй байгаа юм болоо гэж хоорондоо ярьсан...ямаануудыг гурвуулаа гаргадаг байсан юм... бид хоёрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаагүй... одоо ч байхгүй... гэх  өмгөөлөгч ******* байлцан *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар тал/ зэрэг  нотлох баримтуудаар  ******* нь  *******,  ******* нартай бүлэглэн  3 удаагийн үйлдлээр,  хохирогч ийн 28 тооны буюу олон тооны малыг хулгайлсан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх  хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, дээрх  хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр “...шүүгдэгч *******ы 2 удаагийн хулгайн гэмт хэргийг  гэм буруутай эсэх нь эргэлзээтэй, нотлогдоогүй,яллагдагч нарын мэдүүлгүүд нь дангаараа яллах үндэслэл болохгүй, шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжгүй...” гэх дүгнэлт нь үндэслэлгүй болжээ.

  Мөрдөгчөөс шүүгдэгч *******,  *******  нарт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  9.6 дугаар зүйлд заасны дагуу  гэрчийн  үүргийг хүлээлгэж улмаар Эрүүгийн хариуцлагыг сануулж авсан мэдүүлгүүдийг  шүүх нотлох баримтад   авч, үнэлэн  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд  яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй  гэж заасантай  нийцэхгүй, шүүгдэгч нарыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэрчээр  оролцуулж авсан  мэдүүлгийг шүүх  нотлох баримтад авч үнэлэх  нь    Монгол Улсын Үндсэн хуулийн  16 дугаар зүйлийн  14-д өөрөө өөрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч  хэрэглэхийг хориглоно гэж заасан   хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд үл ийцнэ.

 *******, *******,  ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны  явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг харьцуулан дүгнэлт хийж хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн.. үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимтай нийцнэ.

Мөн  анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө. ы өмчлөлийн гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1500 000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тэнцүү хувааж буюу 500 000 төгрөг гаргуулж, улсын орлого болгож...” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах зохицуулалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасны дагуу  шүүгдэгч  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  76-06 БНХ улсын дугаартай “Верна”  аксент маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ы өмчлөлд байсан нь  тогтоогдсон   байхад   түүнийг хураан авч улсын орлого болгоогүй  байна.

Иймд  “... *******д Прокурорын газраас зүйлчилж шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасныг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 болгон өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул  шүүгдэгч нарын  өмгөөлөгч  , ******* нараас гаргасан гомдлуудад  дүгнэлт хийх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг  удирдлага болгон                                                                                     

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.         

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн  1.1, 1.5-д тус тус зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй                      

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

          ДАРГАЛАГЧ                                                    Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД                                                       Л.НЯМДОРЖ

                                                                                   Б.БОЛОР-ЭРДЭНЭ