Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 100

 

         Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Баярмагнай,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,

           Шүүгдэгч: Ц.Д,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Ц-гийн Д холбогдох 1730000110008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт :

             Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом  суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумы 3-р баг 2-р 64 айлын орон сууцны 04-59 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялаа эдэлж дуусаад 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр суллагдсан, РД:Ю94111477, Ш овгийн Ц-гийн Д. 

             Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн 001 тоот хашаанд байрлах өөрийн байшинд насанд хүрээгүй хохирогч Б.Эыг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан, мөн 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаангом сумын 6-р багийн 001 тоот хашаанд хохирогч Б.Цийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р тал/,

2. Хохирогч Б.Ц, Б.Э нарын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 10, 11-р тал/,

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Б ахын хүүхдийг хараад тэдний гэрт байж байтал 09:00 цагийн орчимд миний төрсөн дүү М ирсэн. Тэднийд Б ахын эхнэр З, тэдний том хүү Ц , бага охин Н бид 3 байсан. Дүү Ц, М нар 16:00-17:00 цагийн орчимд гэрээс гараад явсан. Би Ц, М нарыг дуудахаар хашаанаас гарахад тэр 2 гудамж уруудаад явж байсан бөгөөд би тэр хоёрыг дуудаад буцаад Б ахын хашаа руу хамт явж байтал нэг үл таних эрэгтэй хүн бид нарын урдаас ирсэн. Тэр үл таних эрэгтэй хүн бид нар дээр ирээд “Манай хашаа салхинд нурчихлаа. Хашаагаа босгох гэхээр ганцаараа дийлэхгүй байна. Та нар надтай хамт очоод манай хашааг өргөлцөөд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “Манай гэрт том хүн байгаа. Та тэр хүнд хэлээд дагуулаад яв л даа” гэхэд нөгөө хүн “Чи өргөж чадна, надтай хамт өргөлцөөд өг. Би чамаас гуйж байна. Та нар манай хашаанд очиж жимс ид” гээд гуйгаад байхаар нь би Ц, М нартай хамт нөгөө хүнийг дагаад хашаанд нь очсон. Тэр айлын хашаа нурж унасан байсан бөгөөд Ц, М бид 3 нөгөө хүнтэй нийлж байгаад хашааг нь өргөж босгосон. Гэтэл нөгөө үл таних хүн надад “Хоёулаа манай байшингийн 2 давхарт гараад компьютер өргөөд гаргаад ирье” гэж хэлэхээр нь би “Манай 2 дүү бас хамт гарна” гэж хэлэхэд нөгөө хүн “Танай 2 дүү чинь айна. Манай байшин сүнстэй. Харин та 2 жимс идэж бай” гэж хэлээд Ц, М нарт хашаан дотор байсан жимсний бутыг зааж өгсөн. Тэгээд Ц, М нар жимс идэхээр хашаан дотор байсан жимсний бут уруу явсан бөгөөд би нөгөө хүнийг дагаад байшингийн гадна талаар 2 давхарт гардаг модон шатаар дээшээ гарсан. Модон шатаар 2 давхарт гарахад байшингийн дээврийн хэсэг үрүү ордог модон хаалга байсан бөгөөд тэр хаалга ямар нэгэн цоожгүй, онгорхой байсан. Нөгөө үл таних хүн “Миний компьютер энэ дотор байгаа” гэж хэлээд хаалгыг онгойлгоод дотогшоо орсон. Би тэр хүний араас дээврийн өрөө рүү ороход тэнд цагаан өнгийн хуучин компьютер байсан бөгөөд тэр компьютерийг өргөж, зөөгөөд дээврийн өрөөнөөс гаргаж шатан дээр тавьсан. Тэгтэл нөгөө хүн “Одоо дахиад хайрцагтай зүйл байгаа. Хоёулаа өргөж гаргая” гэж хэлэхээр нь би тэр хүнийг дагаад дээврийн өрөө рүү орсон. Тэр хүний заасан цаасан хайрцагт ямар нэгэн зүйл байгаагүй бөгөөд би буцаад гарах гэтэл нөгөө хүн дээврийн өрөөнийхөө хаалгыг дотор талаас нь түгжээд намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би “Та яах гээд байгаа юм бэ. Намайг тавиач” гэж орилоход тэр хүн юу ч дуугараагүй. Би “М, М” гэж дүүгээ нэрээр нь дуудаж орилоход нөгөө хүн миний хоолойг гараараа базаад “Чи дахиж орилж болохгүй шүү. Би чамайг дахиад орилох юм бол ална. Чи надаар алуулмаар байгаа юм уу” гээд намайг тэвэрсэн чигтээ тэр өрөөнд байсан цайвар өнгөтэй хуучин матрас дээр дарж унагасан. Би тэр хүний гарыг тавиулах гээд хүч хүрээгүй. Энэ хооронд М, Ц нар байшингийн шатаар дээш гарч ирээд дээврийн хаалганы хажуу талын цонхоор бид хоёрыг харчихаад “Хаалгаа онгойлго, яагаад байгаа юм бэ” гээд уйлж байсан. Тэгтэл нөгөө хүн миний дээрээс босоод дээврийн өрөөний хаалгаа онгойлгосон. Би тэр хооронд хурдан босоод хаалганы хажууд очсон. Би тэр хүнийг хаалга онгойлгонгуут нь хажуугаар нь зөрөөд дээврийн өрөөнөөс гараад Ц, М нарыг дагуулаад 2 давхраас бууж хашааны хаалгаар гарах гэж байтал Ц газраас чулуу аваад нөгөө хүн рүү шидсэн боловч оноогүй. Гэтэл нөгөө хүн “Би та нарыг ална шүү”гэж хэлэхэд Ц тэр хүн рүү гүйж очоод хөлрүү нь 1 удаа өшиглөсөн. Нөгөө хүн эргүүлээд Ц-ийн нүүр лүү гараараа 1 удаа цохиход Ц газарт унаад босч ирсэн. Тэгээд Ц, М бид 3 тэр айлын хашаанаас гараад зугатаасан. Тэрнээс хойш би тэр хүнтэй дахиж таараагүй. Ц, М бид 3 шууд яваад Б ахын гэрт очиж З эгчид болсон явдлыг хэлсэн. Тэр хүн дээврийн өрөөндөө ороод гэнэт намайг тэвэрч аваад өрөөнд байсан матрас дээр дарж унасан. Тэр хүн намайг үнссэн, илсэн зүйл байхгүй. Мөн тэр хүн өөрийнхөө хувцас болон миний хувцасыг тайлаагүй. Хувцас тайлах гэж ямар нэгэн оролдлого хийгээгүй. Тэр хүн намайг дарж унагах үед миний 2 дүү гараад ирсэн учраас өөрөө миний дээрээс боссон. Одоо миний биед ямар нэгэн өвдөж, зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын мөрдөн байцалтад дахин өгсөн: “Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас надад 600.000 /зургаан зуун мянга/төгрөгний хохирол учирсан. Гэхдээ надад ямар нэгэн хохирлын баримт байхгүй.  нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

4. Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би гэртээ аав Б, ээж З, дүү Ц, дүү Н нарынхаа хамт амьдардаг. Хэд хоногийн өмнө Э эгч миний дүү Номунгоог харж өгөхөөр манай гэрт ирсэн байсан. Нэг өдөр /хэдэн сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ Э эгчийн дүү М ах бас манайд ирсэн. Тэгээд М ах бид хоёр манай эмээгийнд очих гээд явж байтал Э эгч бид хоёрыг дуудсан .  Э эгч, М ах бид 3 гудамжинд явж байтал нэг танихгүй ах ирээд Э эгчийг дуудаад “Манай хашааг өргөөд өг. Манай хашаа нурчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Э эгч, М ах бид 3 тэр танихгүй ахыг дагаад нэг хашаанд очсон. Тэр айлын хашаа нурсан байсан бөгөөд Э эгч, М ах бид 3 нөгөө танихгүй хүнтэй хамт хашааг нь өргөж босгосон. Хашаа босгосны дараа нөгөө танихгүй ах “Манай байшингийн дээврээс компьютер гаргамаар байна. Чи өргөлцөөд өг” гэж Э эгчид хэлсэн. Э эгч “Гурвуулаа хамт явъя” гээд М ах бид хоёрыг дагуулж явах гэтэл нөгөө танихгүй хүн “Та 2 наанаа жимсээ идээд сууж бай” гэж хэлээд бид хоёрыг үлдээсэн. Тэгээд тэр танихгүй ах Э эгчийг дагуулаад байшингийнхаа дээврийн өрөө рүү орсон. М ах бид хоёр жимсээ идээд сууж байтал Э эгч байшингийн дээврийн өрөө дотроос “М туслаарай” гэж дуудсан тул М бид 2 байшингийн шатаар дээшээ гараад би дээврийн өрөөний хаалгыг татахад хаалга нь дотор талаасаа түгжээтэй байсан бөгөөд хаалгыг нь цохисон боловч тайлж өгөхгүй байсан. Энэ хооронд М цонхоор харж байсан. Тэгж байтал нөгөө танихгүй ах дээврийн өрөөнийхөө хаалгыг дотор талаас нь онгойлгосон. Хаалга онгойлгоход Э эгч дээврийн өрөөнд уйлаад зогсож байгаад нөгөө танихгүй ахын хажуугаар гарч ирээд Э эгч, М ах бид 3 шатаар доошоо буухад тэр ах бид гурвын араас бууж ирсэн. Э эгчийг уйлаад байхаар нь би тэр ахад “Та манай эгчийг яаж байгаа юм” гэж хэлээд газраас чулуу авч шидсэн боловч тэр ахыг оноогүй. Тэгээд би наанаас нь гүйж очоод нөгөө ахын зүүн талын хөл рүү 1 удаа өшиглөхөд нөгөө танихгүй ах миний зүүн талын шанааны хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Би тэр ахад цохиулаад газарт унаад босч ирээд Э эгч, М ах хоёртой хамт тэр айлын хашаанаас гарч зугатааж гүйсэн. Тэрнээс хойш бид нар нөгөө ахтай дахиж таараагүй бөгөөд шууд яваад манай гэрт очсон. Тэр ах миний зүүн талын шанааны хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Би эхлээд хаалгыг нь цохисон боловч тайлж өгөхгүй байсан. Энэ хооронд М ах байшингийн цонхоор харж байсан. Би цонхоор хараагүй. Одоо миний баруун талын нүд өвдөж байна. Бас миний нуруу заримдаа өвддөг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас надад хэдэн төгрөгийн хохирол учирсан болохыг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Надад ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Ямар ч байсан тэр  гэх ах надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

5. Гэрч Ч.Г/ насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын хууль ёсны төлөөлөгч/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Миний дунд охин Э нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт байдаг Б гэдэг айлын 1 настай хүүхдийг хэдэн өдөр харж өгөхөөр болсон. Миний хувьд хувиараа барилгын засал, чимэглэлийн ажил хийдэг бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Б-ны хамт Увс аймгийн Баруунтуруун суманд хувь хүний барилгын заслын ажил хийхээр Баруунтуруун сум руу явсан. Миний охин Э нь өдрийн цагаар Б-ийн хүүхдийг харж өгөөд оройд нь гэртээ ирдэг байсан. Гэхдээ заримдаа Б-ийн гэрт хонодог байсан. Б бид 2 Баруунтуруун суманд очоод барилгын ажил хийж байтал 2017 оны 07 дугаар сарын 09-ний өглөө З надруу утсаар залгаж “Танай охин Э-ыг нэг хүн айлгасан байна. Та яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 09-ний шөнө Б  бид 2 Улаангом суманд ирсэн. Би Улаангом суманд ирээд 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Б-ийн гэрт очиж охин Э-ыг авсан. Миний охин Э надад “Би дүү нартайгаа хамт гудамжинд явж байтал нэг танихгүй ах ирээд хашаа өргөлцөөд өгөөч гэж гуйхаар нь бид нар тэр хүнийг дагаад хашаанд нь очсон. Тэгээд хашааг өргөж босгочихоод байж байтал тэр хүн намайг компьютер өргөөд өг гэхээр нь би тэр хүнийг дагаад байшингийн дээврийн өрөөнд нь орсон. Гэтэл тэр хүн намайг тэврээд орон дээр дарж унасан. Энэ үед миний дүү нар ирээд цонх цохиход тэр хүн миний дээрээс босч явсан. Тэр хүн миний хувцасыг тайлаагүй. Бас өөрийнхөө хувцсыг тайлаагүй. Тэр хүн бас Б ахын хүүхдийг цохисон” гэж ярьсан. Би эмэгтэй хүүхэд айж, ичих байх гэж бодоод Эаас хамаагүй зүйл асуухгүй байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

6. Гэрч И.З-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 08-ны орой 21 цаг 30 минутын орчимд миний төрсөн эгч З над руу утсаар залгаж “Цагдаагийн жижүүрийн дугаар хэд вэ. Манай хүүхдийг хардаг Э гэдэг охиныг нэг танихгүй залуу хүчиндэхийг завдсан байна. Бас тэр залуу нь миний хүү Ц-ийг цохисон байна” гэж хэлэхээр нь би цагдаагийн жижүүрийн дугаарыг өгсөн. Би тэр дороо хүргэн ах Б-ийн гэрт очиход тэнд З, Ц, М, Э нар байсан. Би Э-аас юу болсон талаар асуухад “Ц, М бид 3 хамт байж байтал нэг танихгүй ах ирээд “Чиний тусламж хэрэгтэй байна. Манай хашаа нурчихлаа. Надтай хамт яваад манай хашааг өргөлцөөд өгөөч” гэж хэлсэн. Тэр танихгүй ах надаас дахин дахин гуйгаад байсан учраас би Ц, М нарыг дагуулаад тэр ахын хашаанд очсон. Тэр айлын хашаа нурсан байсныг бид нар өргөж босгосон бөгөөд тэрний дараа нөгөө танихгүй ах “Байшингийнхаа дээврээс компьютер гаргах хэрэгтэй байна. Чи надтай хамт компьютер өргөлцөөд өгөөч” гэж хэлээд байшингийнхаа дээвэрлүү намайг дагуулаад орсон. Энэ үед Ц, М нар хашаан дотор жимс идээд хоцорсон. Би тэр ахтай хамт байшингийн дээвэр лүү ороод компьютерийг нь өргөж гаргасан. Компьютер өргөж гаргасны дараа тэр ах байшингийнхаа дээвэр лүү намайг дагуулж ороод хаалгыг нь дотроос нь түгжсэн. Тэгээд намайг тэвэрч аваад орон дээр дарж унагаасан. Тэгэхээр нь би тусламж дуудаж орилоход М, Ц нар ирээд дээврийн хаалганы хажуу талын цонхыг цохисон. Тэр үед уг хүн миний дээрээс босоод дээврийн хаалга онгойлгосон. Би тэр хооронд босоод хаалга руу очсон. Нөгөө танихгүй хүн хаалгаа тайлах үед Ц “Та манай эгчийг яаж байгаа юм” гэж хэлээд хөл рүү нь өшиглөсөн. Гэтэл нөгөө хүн Ц-ийн нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд Ц, М бид 3 тэр хүнээс зугатаад хашаа руугаа гүйсэн. Тэр хүн бид гурвын араас хөөж байтал урдаас нэг танихгүй хүн гарч ирэхэд бид гурвыг хөөж байсан ах буцаад 3 дугаар сургуулийн хашаа руу явчихсан. Тэгээд бид 3 гэрт ирсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэр хүн миний хувцсыг тайлаагүй. Намайг тэвэрч аваад орон дээр дарж унагах үед би тусламж дуудаж орилоход манай 2 дүү ирсэн учраас тэр хүн миний дээрээс боссон. Бас тэр хүн миний хоолойг базаад “Чимээгүй байхгүй бол чамайг ална шүү” гэж хэлсэн” гэж ярьсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

7. Гэрч И.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өөрөө жирэмсэн учраас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бага охин Н-г миний нөхөр Б-ийн хамаатан Э гэдэг хүүхдээр харуулах болсон. Эын аав, ээж нь хөдөө явсан учраас Э  манай гэрт амьдраад, миний бага охиныг харж өгч байсан. 2017 оны 07 дугаар сарын 08-ны өглөө Э-ын төрсөн дүү М манай гэрт ирсэн. 2017 оны 07 дугаар сарын 08-ны орой ойролцоогоор 19:00 цаг өнгөрч байх үед Ц, М нар гадаа тоглох гээд гэрээс гарсан. Удалгүй байж байтал Э бас гэрээс гараад явсан. Ц, М, Э нар гэрээс гараад хаашаа явсан болохыг нь би мэдээгүй. Тэд нарыг гарсан цагаас хойш 20 минут орчмын дараа би гэрээс гарсан боловч Ц, М, Э нар ойр орчинд харагдахгүй байсан. Би тэд нарыг тоглож яваа юм байна гэж бодоод буцаад гэртээ ороод байж байтал 20:00-21:00 цагийн хооронд миний хүү Ц уйлсан байдалтай гаднаас орж ирсэн. Би Цоос юу болсон талаар асуухад Ц “Намайг нэг танихгүй том хүн зодсон” гэж хэлсэн бөгөөд би Цийг дагуулаад гэрээс гарахад Э, М нар нь айсан байдалтай хашаан дотор зогсож байсан. Би Э, М нараас юу болсон талаар асуухад Э “Би дүү нараа дагуулаад гудамжинд явж байтал нэг танихгүй эрэгтэй хүн ирээд “Манай хашаа нурчихлаа. Өргөлцөөд өг” гэж хэлэхээр нь би “Манай гэрт том хүн байгаа. Та тэр хүнд хэлээд дагуулаад яв. Би танихгүй хүн дагаж явахгүй” гэж хэлэхэд нөгөө ах надаас дахин дахин гуйгаад байсан учраас би зөвшөөрсөн. Тэгээд би дүү нарыгаа дагуулж явах гэтэл нөгөө хүн “Та 2 хэрэггүй. Хашаа өргөж даахгүй” гээд байхаар нь би 2 дүүгээ хөтлөөд тэр хүнтэй хамт хашаанд нь очсон. Тэгээд бид нар хашааг нь өргөж босгочихоод байж байтал тэр хүн намайг компьютер өргөөд өг гэхээр нь би “Мгаар өргүүл” гэж хэлсэн боловч нөгөө хүн “Чи хэрэггүй. Та 2 наанаа жимсээ идээд сууж бай” гэж хэлээд манай 2 дүүг үлдээгээд намайг дагуулаад байшингийн дээврийн өрөөнд нь орсон. Тэгээд тэнд байсан компьютерийг өргөж шатан дээр гаргаж ирсэн. Тэрний дараа нөгөө ах намайг байшингийн дээврийн өрөөнд дагуулж ороод хаалгыг нь дотор талаас нь түгжээд намайг тэвэрч авсан. Тэгэхээр нь би Мөндалайг дуудаж орилоход тэр хүн миний хоолойг багалзуурдаад “Дуугүй болохгүй бол чамайг ална шүү” гэж айлгаад намайг орон дээр дарж унагасан. Тэгтэл манай 2 дүү ирээд хаалга, цонх цохиход тэр хүн миний дээрээс босоод хаалгаа онгойлгосон. М, Ц бид 3 хашаанаас гарах гээд явж байтал Ц “Та манай эгчийг яаж байгаа юм” гэж хэлээд нөгөө хүний хөл рүү өшиглөхөд тэр хүн Ц-ийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохиж унагаасан. Ц газарт уначихаад босч ирээд уйлахад нөгөө хүн “Чимээгүй болохгүй бол ална шүү” гэж хэлсэн. Тэгээд бид 3 зугатаад ирлээ” гэж надад хэлсэн. Би Э-ыг дагуулаад хэрэг болсон гэх хашаанд очсон боловч тэнд ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би Э-ыг айж, ичих байх гэж бодоод дахин ямар нэгэн зуйл асууж, тодруулаагүй. Тэр өдөр миний нөхөр Б Увс аймгийн Тариалан сумын “Хар тарвагатай”-н уурхай руу ажлаар явсан байсан. Би Э, М, Ц нарыг дагуулж явсан гэх хүнийг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

            8. Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Тариалан сумын “Хар тарвагатай”-н уурхай дээр ажилтай байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 08-ны орой ойролцоогоор 21:00 цагийн орчимд эхнэр З руу утсаар залгаж ярихад З надад “Э, М, Ц 3-ыг хашааны гадна явж байтал нэг танихгүй хүн ирээд “Манай хашаа нурчихлаа. Өргөлцөөд өг” гээд хашаандаа дагуулаад очсон юм байна. Тэр хүн М, Ц нарыг “Жимс идэж бай” гэж хэлчихээд Э-ыг дагуулаад компьютер зөөлгөнө гээд байшин руугаа орсон гэнэ. Тэгээд Э-ыг тэвэрч аваад, хоолойг нь боогоод, хүчиндэхийг завдсан байна. Э нь дүү нарыгаа дуудаж, орилоход М, Ц нар байшингийнх нь цонхоор харахад тэр хүн нь Э-ыг орон дээр дараад авчихсан байж байгаад босгосон гэнэ. Бас миний хүү Ц “Та манай эгчийг яаж байгаа юм” гэж хэлээд нөгөө хүний хөл рүү өшиглөхөд тэр хүн Ц-ийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохиж унагаасан гэнэ. Надад энэ талаар Ц, М, Э нар хэллээ” гэж ярьсан. Тэгээд би тэр дороо “Хар тарвагатай” уурхайгаас гарч Улаангом суманд ирсэн. Тэрнээс хойш Э нь манай гэрт байсан бөгөөд сэтгэл санааны хувьд маш их хямарсан байсан. Э нь насанд хүрээгүй хүүхэд учраас би Э-ыг айж, ичих байх гэж бодоод янз бүрийн зүйл дахиж асуугаагүй. Эын ээж, аав 2 нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө манай гэрт ирж Эыг дагуулж авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

            9. Насанд хүрээгүй гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б ахын гэрт очоод Ц-той хамт хашааны гадаа тоглож байгаад Ц-ийн эмээгийнх нь гэрт очих гээд гудамжинд явж байтал Э эгч араас дуудсан. Тэгээд Э эгч, Ц бид 3 буцаад Ц-ийн гэрт очих гээд гудамжинд явж байтал нэг танихгүй ах ирээд миний эгч Э-ыг дуудаад “Манай хашаа нурчихлаа. Чи надад туслаад өг” гэж хэлсэн. Тэгээд Э эгч, Ц бид 3 тэр танихгүй ахыг дагаад нэг хашаанд очсон. Бид 4-ийг очиход тэр айлын хашаа нурсан байсан бөгөөд Э эгч, Ц бид 3 нөгөө танихгүй хүнтэй хамт хашааг нь өргөж босгоод, модоор тулж тогтоосон. Хашаа босгосны дараа нөгөө танихгүй ах миний эгч Э-д “Манай байшингийн дээврээс компьютер өргөлцөөд гаргаад өг. Би машинаараа ирж авна” гэж хэлсэн. Ц бид 2 Э эгчийг дагаад байшин руу орох гэтэл нөгөө танихгүй ах “Энэ байшин сүнстэй. Та 2 тэнд жимс идээд байж бай” гээд жимсний бут зааж өгөөд Ц бид 2-ыг гадаа үлдээсэн. Тэр танихгүй ах Э эгчийг дагуулаад байшингийнхаа дээвэр лүү шатаар өгсөж гараад, дээврийн өрөө рүү орсон. Ц бид 2 хашаан дотор жимс идээд сууж байтал Э эгч нөгөө танихгүй ахтай хамт компьютер өргөөд шатан дээр гаргаж ирж байсан. Тэгээд жимсээ идээд сууж байтал миний эгч Э байшингийн дээврийн өрөө дотроос “М туслаарай” гэж намайг дуудаж, орилсон. Ц бид 2 тэр дороо байшингийн шатаар дээшээ гарч дээврийн өрөөний хаалгыг татахад хаалга нь дотор талаасаа түгжээтэй байсан. Би дээврийн өрөөний хаалганы хажуу талын цонх руу очоод цонхоор харахад дээврийн өрөө гэрэл муутай учраас дотор тал нь сайн харагдахгүй байсан. Ц бид 2 хаалга, цонхыг нь цохиод “Хаалгаа онгойлго” гэж орилоход нөгөө танихгүй ах дээврийн өрөөнийхөө хаалгыг дотор талаас нь онгойлгосон. Хаалга онгойлгоход Э эгч дээврийн өрөөнд уйлаад сууж байгаад нөгөө танихгүй ахын хажуугаар гарч ирсэн. Тэгээд Э эгч, Ц бид 3 шатаар доошоо буухад тэр ах бид 3-ын араас бууж ирсэн. Ц нөгөө танихгүй ахад хандаж “Та манай эгчийг яаж байгаа юм” гэж хэлээд газраас чулуу аваад шидсэн боловч тэр ахыг оноогүй. Тэгтэл нөгөө танихгүй ах “Ална шүү” гэж хэлэхэд Ц наанаас нь гүйж очоод нөгөө ахын зүүн талын хөл рүү 1 удаа өшиглөхөд нөгөө танихгүй ах Ц-ийн зүүн талын шанааны хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Ц тэр ахад цохиулаад газарт унаад босч ирсэн. Тэгээд Ц, Э эгч бид 3 тэр айлын хашаанаас гарч зугатаж гүйсэн. Тэрнээс хойш бид нар нөгөө ахтай дахиж таараагүй бөгөөд шууд яваад Ц-ийн гэрт очиж болсон явдлыг хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

            10. Гэрч Н.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Д нь 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн.  нь манай том хүүхэд бөгөөд доороо 2 эмэгтэй дүүтэй.  нь 2012 онд Ерөнхий боловролын сургуулийн 11 дүгээр анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Миний хүү  нь Ерөнхий боловролын сургуульд сурч байхдаа биеийн тамир, Монгол хэлний хичээлүүдэд илүү сонирхолтой хүүхэд байсан.  нь зан аашийн хувьд үг дуу цөөтэй, даруухан, бусадтай нийтэч, хүнд тусархаг, эелдэг зантай бөгөөд архи уудаггүй, тамхи татдаг юм. д өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Миний хүү  нь сагсан бөмбөг тоглох, шатар тоглох сонирхолтой” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

            11. Гэрч Ж.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Д нь 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн.  нь манай том хүүхэд бөгөөд доороо 2 эмэгтэй дүүтэй. Миний хүү  нь 2012 онд Ерөнхий боловролын сургуулийн 11 дүгээр анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд Шинжлэх ухааны Техникийн их сургуулийн Геофизикийн ангид дэвшин суралцаж байгаад зам тээврийн осолд орж, гэмтсэний улмаас сургуулиасаа гарсан.  нь Ерөнхий боловролын сургуульд сурч байхдаа математик, физик, Англи хэл, Монгол бичиг, биеийн тамир, Монгол хэлний хичээлүүдэд илүү сонирхолтой хүүхэд байсан.  нь Ерөнхий боловсролын сургуулийн дундаж үнэлгээгээр “А” үнэлгээтэй төгссөн.  нь зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй, хүнд тусархаг, бусадтай нийтэч, эелдэг, хүний үгнээс гардаггүй зантай бөгөөд архи уудаггүй, тамхи татдаг юм. д өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Миний хүү  нь сагсан бөмбөг тоглох, шатар тоглох сонирхолтой” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

            12. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 395 тоот шинжээчийн: “Үзүүлэгч Б.Ц-ийн биед гэмтэл учирсан байна. Баруун нүдний эвэрлэгт цус харвалттай, зүүн шанааны хэсэгт эмзэглэлтэй, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн байна. Дээрх  гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Б.Ц-ийн биед урьд өмнө нь ямар нэгэн бэртэл, гэмтэл, хууч өвчин байхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт  /хх-ийн 36-р тал/,

            13. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 398 тоот шинжээчийн: “Үзүүлэгч Б.Э бэлгийн харьцаанд ороогүй байна. Б.Э-ын охин хальс гэмтээгүй байна. Хохирогчоос тухайн үед наоцын шинжилгээ аваагүй байгаа тул үрийн шингэн байгаа эсэхийг шинжлэх боломжгүй байна. Хохирогчийн бэлэг эрхтэнд ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Б.Э нь одоогоор жирэмсэн биш байна. Б.Э нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Хохирогчийн биед гэмтэл учирсан байна. Хохирогчийн хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 42-р тал/,

            14. Насанд хүрээгүй хохирогч Б.Э, Б.Ц нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50, 52-р тал/,

            15. Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Г, хохирогч Б.Э, насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн хууль ёсны төлөөлөгч И.З нарын гомдол тэмцэл, нэхэмжлэх хохиролгүй талаархи Тодорхойлолт /хх-ийн 53, 54-р тал/,

            16. Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн засаг дарга Т.Болдбаатарын 2017.08.08-ны өдөр гаргасан 1486 тоот Тодорхойлолт /хх-ийн 56-р тал/,

17. Шүүгдэгч Ц.Д-ний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р тал/,

18. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 72-76-р тал/,

19. Шүүгдэгч Ц.Д-ний мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Манайх Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 12-001 тоотод хашаа, байшинтай юм. Манайх 2016 онд орон сууцанд орсон учраас одоо манай хашаа, байшин эзэнгүй байдаг бөгөөд би заримдаа хашаа, байшигаа эргэж, тойрдог байсан. 2017 оны 07 дугаар сарын 08-ны орой 17:00 - 18:00 цагийн орчимд би хашаа байшингаа харахаар очиход манай хашаа салхинд нурж унасан байсан. Би унасан хашаагаа ганцаараа өргөж босгох гэсэн боловч дийлэхгүй байсан учраас туслах хүн хайхаар явсан бөгөөд хашаанаасаа гараад арынхаа гудамжинд явж байтал нэг эмэгтэй, 2 эрэгтэй хүүхэд гудамжинд явж байсан. Миний харснаар эмэгтэй хүүхэд нь 18 орчим настай, 2 эрэгтэй хүүхэд нь 7-10 орчим настай хүүхдүүд байсан. Би тухайн 3 хүүхэд дээр очиж “Манай хашаа салхинд нураад уначихсан байна. Хашаагаа босгох гэхээр ганцаараа өргөж дийлэхгүй байна. Та нар надтай хамт очоод манай хашааг өргөлцөөд өгөөч” гэж гуйсан. Тэгтэл эмэгтэй хүүхэд нь “Манай гэрт том хүн байгаа. Та тэр хүнд хэлээд дагуулаад яв л даа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Би хашаагаа өргөөд босгочихно. Та нар очоод модоор тулаад өгөөч. Та нарын тусламж байхад болно” гэж гуйхад тэр 3 хүүхэд надтай хамт явахыг зөвшөөрсөн. Би дээрх 3 хүүхдийг дагуулаад хашаандаа буцаж очсон бөгөөд би өөрөө хашаагаа өргөж босгоод тэр 3 хүүхдээр тулгуур модыг тавиулсан. Хашаа өргөж босгож байх үед манай хашааг өргөлцөж байгаа охин надад маш их таалагдсан учраас би тэр охинтой бэлгийн харьцаанд орохыг хүссэн. Хашаа босгосны дараа би тэр охиныг байшин руугаа дагуулж ороод, ярилцаж байгаад бэлгийн харьцаанд оръё гэж бодоод нөгөө охинд хандаж “Чи надтай хамт манай байшингийн дээврийн өрөө рүү ороод компьютер өргөлцөөд гаргаад өгөөч” гэж гуйсан. Тэр охинтой бэлгийн харьцаанд ороход хамт явж байсан 2 эрэгтэй хүүхэд нь саад болох учраас би тэр 2 хүүхдэд хандаж “Та 2 манай хашаанд байгаа жимсний бутнаас жимс идэж бай” гэж хэлчихээд нөгөө охиныг дагуулаад байшингийн дээврийн өрөө рүү орсон. Тухайн үед манай байшингийн дээврийн ороонд хуучны иж бүрэн компьютер байсан бөгөөд тэр компьютерийг өргөж гаргах ямар ч шаардлага байгаагүй. Зүгээр би тэр охинтой танилцаж, дотносохын тулд тухайн компьютерийг өргүүлж шатан дээр гаргаж тавьсан. Компьютерийг өргөж гаргасны дараа нөгөө охин явах гэхээр нь би “Одоо хайрцагтай юм өргөж гаргах хэрэгтэй байна” гэж худал хэлээд тэр охиныг дагуулаад буцаад байшингийн дээврийн өрөө рүү орсон. Дээврийн өрөөнд орсны дараа би тэр охинтой бэлгийн харьцаанд оръё гэж бодоод өрөөний хаалгыг дотор талаас нь түгжчихээд тэр охиныг тэвэрч авсан. Би тэр охиныг тэврээд автал нөгөө охин “Та яах гээд байгаа юм. Намайг тавиач. Би ориллоо шүү” гэж хэлээд “Намайг авраарай” гэж орилсон. Би тэр охиныг тусламж дуудаж орилонгуут нь хүчээр бэлгийн харьцаанд оръё гэж бодоод дээврийн өрөөнд байсан матрас дээр дарж унагаасан. Тэгтэл нөгөө охин өөрийнхөө дүүг нэрээр нь дуудаж орилсон бөгөөд би тэр охины хоолойг гараараа базаад “Чамайг орилоод байвал алчихна шүү, дуугүй бай” гэж хэлж, айлгасан. Би тэр охиныг айлгаж байгаад бэлгийн харьцаанд оръё гэж бодоод тэгж хэлсэн. Би тэр охинтой хүчээр бэлгийн харьцаанд орох гээд матрас дээр дараад хэвтэж байтал дээврийн өрөөний хаалга, цонхыг хүн цохиход би тэр охины дээрээс босоод дээврийн өрөөний цонх руу харахад нөгөө 2 эрэгтэй хүүхэд цонх цохиод “Хаалгаа тайлаач” гэж орилж байсан. Намайг боссоны дараа нөгөө охин босч ирээд, дээврийн өрөөний хаалганы хажууд ирээд уйлаад суучихсан. Нэгэнт нөгөө охины 2 дүү нь цонхоор харчихаад, орилоод байсан учраас би нөгөө охинтой бэлгийн харьцаанд орж чадахгүй юм байна гэдгээ мэдээд дээврийн өрөөний хаалгыг онгойлгосон. Намайг хаалга онгойлгонгуут нөгөө охин миний хажуугаар  зөрөөд дээврийн өрөөнөөс гарсан. Тэр охин өрөөнөөс гараад 2 дүүгээ дагуулаад шатаар буусан. Би ч мөн дээврийн өрөөний хаалгаа хаачихаад араас нь шатаар буухад тэр 3 хүүхэд манай хашааны хаалганы ойролцоо очсон байсан бөгөөд хамгийн бага эрэгтэй хүүхэд нь газраас чулуу аваад над руу шидсэн боловч тэр чулуу нь намайг оноогүй. Би тэр хүүхдэд хандаж “Чи яах гээд байгаа юм. Чамайг ална шүү” гэж хэлэхэд хамгийн бага эрэгтэй хүүхэд над руу гүйж ирээд миний зүүн талын хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тэр хүүхдэд өшиглүүлээд надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Би тэр хүүхдийг айлгая гэж бодоод зүүн талын хацар луу нь баруун гараараа 1 удаа алгадахад тэр хүүхэд газарт унаад босч ирсэн. Тэгээд нөгөө 3 хүүхэд манай хашаанаас гараад зугатаж гүйсэн. Би тэр 3-ын араас хөөж гүйгээгүй. Тэрнээс хойш би тэр хүүхдүүдтэй дахиж таараагүй. Би тэр охинтой хүчээр бэлгийн харьцаанд орох гэж байтал дүү нар нь харчихсан учраас бэлгийн харьцаанд ороогүй. Э надад насаа хэлээгүй, би Э-аас насыг нь асуугаагүй. Би тэр охиныг 18 насанд хүрсэн байх гэж бодоод бэлгийн харьцаанд орохыг завдсан юм. Би Э-ыг цохиж, зодсон зүйл байхгүй бөгөөд Э дүүгээ дуудаад орилоод байхаар нь хоолойг нь гараараа базсан. Би мөн Э-ын өмд, хувцсыг тайлаагүй. Би Э-ыг матрас дээр дарж аваад удаагүй байтал дүү нар нь хүрч ирээд цонх, хаалга цохиод байсан учраас Э-ыг босгочихсон. Би Э, Ц нарыг өмнө нь огт таньдаггүй байсан. Би Э-д учирсан хохирол төлбөрийг төлж, барагдуулсан. Э-д нийт 600.000 төгрөг өгсөн байгаа. Мөн би хохирогч Ц-д учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

         Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн 001 тоот хашаанд байрлах  байшинд насанд хүрээгүй хохирогч Б.Э-ыг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэг, мөн 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаангом сумын 6-р багийн 001 тоот хашаанд насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогч Б.Э, Б.Ц, насанд хүрээгүй гэрч Б.М нарын мэдүүлэг, гэрч Ч.Г, И.З, И.З, Т.Б нарын мэдүүлэг, Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 395, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 398 тоот шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Ц.Д-ний үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Ц.Д нь насанд хүрээгүй Б.Э-тай бэлгийн харьцаанд орох зорилгоор  “байшингийн дээврийн өрөөнөөс компьютер өргөлцөх” нэрийдлээр ганцааранг нь дагуулан орж өрөөний хаалгыг дотроос цоожлон, улмаар түүнийг араас нь  тэвэрч газарт байсан матрас дээр хүчээр дарж унасан байх бөгөөд энэ явцад хохирогч  түүнийг эсэргүүцэж “ та болиоч,  намайг тавиач” гэх зэргээр хэлж орилж, дүү нараа дуудаж орилсноор дүү Б.Ц, Б.М нар ирж цонх, хаалгыг цохиж эсэргүүцсэнээр шүүгдэгчийн үйлдэл таслан зогсоогдсон байна. Өөрөөр хэлбэл : шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэн хүчиндэхийг чиглэсэн үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хүчиндэх гэмт хэрэг төгсөөгүй байна.

           Шүүгдэгч нь хохирогч Б.Э-ыг хүчиндэхийг завдах явцдаа түүний эсэргүүцлийг няцаах зорилгоор хоолойг нь гараараа базаж “Чамайг орилоод байвал алчихна шүү, дуугүй бай” гэх зэргээр хүч хэрэглэсэн, заналхийлсэн үйлдэл хийсэн нь хохирогч Б.Э-ын биед шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн “Хохирогчийн хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна” гэх 2017-07-18-ны өдрийн 398 дугаар шинжээчийн дүгнэлт болон хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон байна.  

             Хохирогч Б.Э нь 2001 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн ба  энэ гэмт хэрэгт өртөгдөх үедээ 15 нас 8 сар 12 хоногтой буюу насанд хүрээгүй байсан нь хэрэгт авагдсан нас тоолсон тухай тэмдэглэл, Б.Э-ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

             Иймд Прокуророос шүүгдэгч Ц.Д-ийг  насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Д-ний гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд баруун нүдний эвэрлэгт цус харвалттай, зүүн шанааны хэсэгт эмзэглэлтэй, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

            Энэ хэргийн мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Ц.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус  ял шийтгэх  үндэслэлтэй байна.

            Насанд хүрээгүй хохирогч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Г, насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн хууль ёсны төлөөлөгч И.З нар нь шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч Ц.Д-өөс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

            Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

            Шүүгдэгч Ц.Д нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялаа эдэлж дуусаад 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр суллагдсан байх бөгөөд шүүгдэгч хэдийгээр өмнө нь насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө  ялаа бүрэн эдэлж дууссаныг дурдах нь зүйтэй гэж үзэв .

            Шүүхээс шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

            Шүүгдэгч Ц.Д нь хоёр гэмт хэрэгт ял шийтгүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасны дагуу гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх зарчмыг баримтлан шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Ш овгийн Ц-гийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлэн тооцож 30 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, бүгд 1 жил 30 хоног хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохиролгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН