Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0123

 

 

 

 

      2024         02          07                                    128/ШШ2024/0123

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

  татгалзсаныг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй, болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Д.Т*** нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад, 

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...нэхэмжлэгч бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхээ эдэлж дүүргийн засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1*** дүгээр захирамжийн Д.Б*** холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Г.М*** шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Т***, Д.Б***, Д.Б*** нар нэхэмжлэлээсээ татгалзсантай танилцлаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлттэй танилцсан, татгалзсантай холбогдуулж гарах шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд эрх залгамжлагчийн хувьд татгалзах зүйлгүй болно.” гэв.  

                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Т*** нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 140 дүгээр захирамжийн Д.Б*** холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бусад тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т*** нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1*** дүгээр захирамжийн Д.Б*** холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бусад тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                С.ГАНБАТ