Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03112

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 22 182/ШШ2024/03112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... байрлах, ... ...-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...од байрлах, ... ХХК ...-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн өмчийн байрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...

Хариуцагчийн өмгөөлөгч ...,...

Прокурор Ж.Сувд-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Наранмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

... ХХК нь нийслэлийн өмчийн байр болох Чингэлтэй дүүргийн ... хороонд орших байрлах ... үйлчилгээний Ж блокийн 1226.69 м.кв талбайг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1/398 дугаар албан бичгээр байр талбайг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн ч заасан хугацаанд чөлөөлөөгүй.

Иймд хариуцагч ... ХХК-ийг нийслэлийн өмчийн байр болох Чингэлтэй дүүргийн ... хороонд орших ... үйлчилгээний төвийн Ж блокийн 1226.69 м.кв талбайгаас албадан гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ... ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан ашиглалтын зардлын гэрээг цуцлах санал өгөөгүй. Зөвхөн түрээсийн гэрээ байгуулах санал өгсөн. Түрээсийн гэрээ байгуулах санал өгсний дараа бид албан бичгээр хариу тайлбараа өгсөн. Түрээсийн гэрээ байгуулах гэж байгаа бол эхлээд Ашиглалтын зардлын гэрээг цуцлах ёстой.

Манайх тухайн объектыг 2 удаа худалдан авсан. Төлсөн төлбөрийг буцаан олгох ёстой. Үүний дараа л ашиглалтын зардлын гэрээг цуцална. Ашиглалтын зардлын гэрээг цуцалж, захиргааны эрх зүйн харилцаагаа дуусгаад, үүний дараагаар өөр эрх зүйн харилцаа буюу түрээсийн гэрээ байгуулах уу эсвэл бид байр чөлөөлөх үү энэ асуудлуудыг ярилцах ёстой. Ингэж хууль ёсны дагуу болно.

Танай тавьж байгаа санал хууль бус талаарх тайлбарыг нэхэмжлэгчид албан бичгээр өгч хандсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа, санал санаачилга, гэрээ цуцлах тал дээр санал зөрөлдөөнтэй байдлыг арилгах ямар ч ажиллагаа хийгээгүй. Хоёр талаасаа хамтарсан ажлын хэсэг байгуулъя, сууж хэлэлцээ хийе, ашиглалтын зардлын гэрээн дээр чинь байгаа энэ үүргүүдээ биелүүлье гэсэн саналуудыг тавьсан боловч шууд шүүхэд хандсан. Ашиглалтын гэрээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах буюу тухайн эзэмшиж байгаа этгээд буюу ... ХХК-ийг хууль бусаар тухайн объектыг эзэмшиж байхыг шаардана. Өөрөөр хэлбэл энэ нь ямар нэгэн байдлаар өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хоорондын гэрээ хэлцэл байхгүйгээр энэ объектыг эзэмшиж байгаа тохиолдолд одоо өмчлөгч хууль бус гэж шаардах эрхтэй. Гэтэл ... ХХК нийт 3 удаагийн хувьчлалд оролцоод тухайн объектыг 3 удаа өмчилж авсан. Хувьчлалаар өмчилж авсан байгаа. Хавтаст хэрэгт энэ талаарх баримтууд ч гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл өмчлөлийн тогтоосон гэрээ, гэрчилгээ болон үүнийг шийдэж байсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хүртэл хавтаст хэрэгт авагдсан.

2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр , 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2011 оны ... сарын 27-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд өмч хувьчлалын мөнгийг төлсөн. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нийт 7 удаагийн өмч хувьчлалтай холбоотой төлбөрийг тооцоо нийлээд үүний тавыг нь тооцсон Өөрөөр хэлбэл энэ нийт төлсөн мөнгө 1,590,000,000 төгрөгт нийт 5 удаагийн төлбөрийг тооцсон. Харин 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 74,000,000 төгрөг, 2007 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 36,624,000 төгрөг төлбөрийг ямар нэгэн байдлаар тооцоо нийлсэн актдаа оруулж тооцоогүй.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас огт мөнгө төгрөг аваагүй, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ороод өмчлөөд байна, ашиглалтын гэрээг цуцалъя гэхээр цуцлахгүй байна гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-дэх хэсэгт заасан хууль бус эзэмшлээс хөрөнгийг шаардах нөхцөл байдал тогтоогдсон зүйл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч хууль бусаар орж объектыг эзэмшээд байгаа нөхцөл байдал байхгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна гэв.

 

3.Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн маргаан бүхий объектыг төрийн өмч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Ашиглалтын гэрээ байгуулсан, ашиглалтын гэрээний хугацаа дуусаагүй гэдэг асуудлаар талууд маргаж байна. Гэрээ байгуулсантай бол маргахгүй. Ашиглалтын гэрээг цуцлах тухай нэг талын буюу төрийн байгууллагаас хүсэлтээ явуулж мэдэгдсэн. Мэдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн гэж харж байна. Иймд гэрээнд заасан хугацаа нэгэнт өнгөрсөн учраас төрийн байгууллагын өмчлөлийн зүйлийг хүлээлгэж өгөх нь зүйтэй гэсэн ийм байр суурьтай оролцож байна. Ашиглалтын гэрээний гэрээний хугацааг сунгах эсвэл өөр төрлийн гэрээ байгуулах нь хариуцагчийн үйлдлээс шалтгаална. Нэхэмжлэгчийн зүгээс байр сууриа илэрхийлээд албан бичиг хүргүүлсэн байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-2/

4.2 Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/398 дугаар албан бичиг /хх-4-5/ зэрэг баримт авагдсан байна.

 

5.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1 .Шүүхийн шийдвэр /хх-18-36, 52-73/

5.2 Ашиглалтын зардлын гэрээний хуулбар /хх-37-38/

5.3 Төлбөр төлсөн тодорхойлолт /хх-39-40/

5.4 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан бичгүүд /хх-41-43/

5.5 Өмчлөгчийн эрхийн гэрчилгээний хуулбар /хх-44/

5.6 Хөрөнгө оруулагчийн гэрчилгээний хуулбар /хх-45/

5.7 Нийслэлийн өмчийн хөрөнгө оруулалтыг хянаж баталгаажуулах комиссын тогтоол /хх-46/

5.8 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /хх47/

5.9 Нийслэлийн засаг даргын Хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгох тухай захирамж /хх-48/

5.10 Хариуцагчийн нэхэмжлэлд хүргүүлэх тайлбар /хх-50-51/ зэрэг баримт авагдсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Талуудын хооронд байгуулсан ашиглалтын зардлын гэрээ дуусгавар болсон, хариуцагч нь нийслэлийн өмчийн байр болох Чингэлтэй дүүргийн ... хороонд орших байрлах ... үйлчилгээний Ж блокийн 1226.69 м.кв талбайг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байх тул үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрх үүссэн тайлбарлажээ.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ талуудын хооронд байгуулсан ашиглалтын зардлын гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгч талаас гаргаагүй. Хариуцагч талаас тухайн хөрөнгийг өмчилж авах талаар 3 удаагийн өмч хувьчлалын тогтоол гарсан. Өмч хувьчлах явцад захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж процессын алдаа гарч байсан. Захиргааны байгууллага өөрийн буруутай үйл ажиллагааг зөвшөөрч ашиглалтын зардлын гэрээ байгуулсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн эзэмшил хууль бус гэх баримт хэрэгт авагдаагүй гэх агуулгаар татгалзсан.

 

4. Прокурор нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, үндэслэлээ ...Ашиглалтын гэрээг цуцлах тухай мэдэгдлийг төрийн байгууллагаас явуулж мэдэгдсэн байна. Мэдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн учир төрийн байгууллага өмчлөлийн зүйлээ хүлээлгэж өгөх талаар шаардлага гаргах эрхтэй. Ашиглалтын гэрээний гэрээний хугацааг сунгах эсвэл өөр төрлийн гэрээ байгуулах нь хариуцагчийн үйлдлээс шалтгаална гэх тайлбар гаргасан байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

5.1 Маргаан бүхий Чингэлтэй дүүрэг, ... хороо, ... үйлчилгээний төвийн Ж блокийн 1226.69 м.кв талбай нийслэлийн өмч болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, лавлагаа, албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5.2 Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны ... сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичгээс үзвэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019332 дугаарт, ... ХХК-д өмчлөлд бүртгэгдсэн боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2012 оны 1/1811 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 1068 дугаартай тушаалаар бүртгэлийг түдгэлзүүлж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 14...тай шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019332 дугаартай бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон 000224106 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон үйл баримт тогтоогджээ.

6. Зохигч талууд ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болон тус хөрөнгийг хариуцагч ... ХХКөмчлүүлэхээр олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болсон талаар маргаагүй боловч хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх талаар маргажээ.

 

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч ... ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээгээр эзэмших эрхгүй, түүний эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэгч ...т шаардах эрх үүснэ.

 

8. Талуудын хооронд 2011 оны ... сарын 02-ны өдөр Ашиглалтын зардлын гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр Чингэлтэй дүүрэг, ... хороо, ... үйлчилгээний төвийн Ж блокийн 1226.60 м.кв талбай бүхий ажлын байрын ашиглалтын зардлыг 2011 оны ... сарын 01-ний өдрөөс 2012 оны ... сарын 01-ний өдрийг дуустал хариуцахаар харилцан тохиролцжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5474 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1119 дүгээр тогтоолоор ... ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ...т тус тус холбогдох Чингэлтэй дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах, ... үйлчилгээний төвийн Ж блокын 1-3 давхрын 1226.69 м.кв талбайг талбайн хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, мөн тус блокын 1 давхарт өргөтгөл хийсэн 251.17 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, ... болон Бадрал ХХК, Наранбулаг сервис ХХК нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Чингэлтэй дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах, ... үйлчилгээний төвийн Ж блокын 1-3 давхрын 1222 м.кв талбайг ... ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, байр ашигласны төлбөрт 763,936,452 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй,

Чингэлтэй дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах, ... үйлчилгээний төвийн Ж блокын 160 м.кв талбайг ... ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Бадрал ХХК-ийн бие даасан шаардлагатай, Чингэлтэй дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах, ... үйлчилгээний төвийн Ж блокын 260 м.кв талбайг ... ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Наранбулаг сервис ХХК-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор ..., ... ХХК-ийн хооронд 2011 оны ... сарын 02-ны өдрөөс 1 жилийн хугацаатай Ашиглалтын зардлын гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө төлбөргүй ашиглах гэрээ гэж дүгнээд, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцох үндэслэлтэй тул ... ХХК-ийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэн, эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай Нийслэлийн Өмчийн харилцааны газрын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан Ашиглалтын зардлын гэрээг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө төлбөргүй ашиглах гэрээ гэж дүгнэн, уг гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцсон үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор тогтоогджээ.

 

Хариуцагч талаас Ашиглалтын зардлын гэрээ цуцлагдсан эсхүл дуусгавар болох үндэслэл бүрдээгүй, гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй учир хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй гэж татгалзсан.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хариуцагч ... ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1/214 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр талуудын хооронд байгуулсан Ашиглалтын зардлын гэрээ-г цуцлах тухай мэдэгдэж, хариуцагч ... ХХК-аас эс зөвшөөрч 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дугаар хариу хүргүүлэх албан бичгийг хүргүүлсэн байна. /хх 50,87/

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нь дээрх зохицуулалтын дагуу хариуцагчид гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч талын захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өмч хувьчлал хүчингүй болсон, үүнтэй холбоотойгоор өмч хувьчлалын асуудал шийдэгдэх хүртэлх хугацаанд гэрээг байгуулсан гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2... зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ... нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, Чингэлтэй дүүргийн ... хороонд орших байрлах ... үйлчилгээний Ж блокийн 1226.69 м.кв талбайг хариуцагч ... ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ... ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ... хороонд орших байрлах ... үйлчилгээний Ж блокийн 1226.69 м.кв талбайг хариуцагч ... ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ... ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ