Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2024/00430

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/004*******0

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хотхон *******-*******12 тоотод оршин суух, Засхуд овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны 69 тоотод оршин суух, Цорос овогт Энхбаатарын ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд охин С. нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: М.,

Нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М. нь хариуцагч Э.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд охин С. нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: М. миний бие нь 2012 онд Э.той танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 201******* оны 11 дүгээр сарын 26-нд охин С. төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан. гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас 2017 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин минь миний асрамжид амьдарч өсөн торнисон. Одоо тус тусын амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин С.д тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн бидний үл хөдлөх эд хөрөнгө Э.ийн нэр дээр байдаг. Үл хөдлөхийн хамтран эзэмшигчээр охины нэрийг оруулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч М. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэмж ярих зүйл байхгүй. Одоогоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ийн нэр дээр шилжээгүй байгаа болохоор Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр охин С. нэрийг оруулах шаардлагаасаа татгалзаж байна. Өөрийнхөө нэр дээр шилжсэний дараа охиныхоо нэрийг оруулна гэж надтай ярьсан. Одоо зөвхөн хүүхдийн тэтгэлэгээ гаргуулна. Хүүхэдтэйгээ эрүүл саруул үедээ уулзах нь нээлттэй, миний зүгээс хориглосон зүйл байхгүй гэв.

Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М. хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, харин хүүхэдтэйгээ уулзах эрхийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн тодорхойлолт, хүний их эмчийн тодорхойлолт, ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг, хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нотлох баримтаар тус тус шүүхэд ирүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч М. хариуцагч Э. нар нь 2012 онд танилцаж хамтран амьдран гэр бүлийн харилцаа үүсгэж, 201******* оны 11 дүгээр сарын 26-нд охин С.г төрүүлж эцэг Э.оор овоглож захиргааны журмаар эцэг тогтоон хүүхдийн төрсний гэрчилгээг авсан байна.

2.Хариуцагч Э. нь бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн үндэслэлээр зохигчид 2017 оноос хойш тусдаа амьдарч, охин С. 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл эх М.******* асрамжид өсөн торниж байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбар, хүүхдийн 11010008*******0 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Ерөнхий боловсролын -р сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

/хх-ийн 1,*******,6-7 дугаар хуудас/

*******.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд охин С. нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан хэдий ч Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр охин С. нэрийг оруулах шаардлагаасаа татгалзсан байна.

4.Хариуцагч Э. нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй бөгөөд охиндоо тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

5.Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд охин г төрснөөр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагч Э.******* үүсжээ.

6.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******8.******* дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Э.оос сар бүр тэтгэлэг гаргуулж охин С.г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

7.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар охин С.д эцэг Э.той байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон болохыг болон хариуцагч нь хуулийн дагуу мөнгөн тэтгэлэг төлөх хэдий ч үүнээс гадна өөрийн боломж бололцоогоор хүүхдээ сайн дураар тэжээн тэтгэх боломж нээлттэйг дурдах нь зүйтэй.

8.Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзах, харилцахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.

9.Хэдийгээр зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч талуудын хооронд гэр бүлийн харилцаа үүссэн байна. Хүүхэд эцэг эхийн хамт элэг бүтэн амьдрах нь хүүхдийн хамгийн дээд эрх ашигт нийцэх бөгөөд  аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөж бойжих нь хүүхдийн бүрэн, өв тэгш хөгжлийг хангах үндсэн чухал хүчин зүйлс юм. Иймд эцэг эхийн хэн нэг нь гэр бүлийн хувьд тогтвортой бус байх нь хүүхдийн эрх ашиг хөндөгдөх, хүүхэд эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах, хайр халамжийг нь хүртэж чадахгүй байх зэрэг маш олон сөрөг үр дагаварыг бий болгож байгааг зохигчид цаашид анхаарах шаардлагатай.

10. Хариуцагч 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан ч өнөөдрийг хүртэл өмгөөлөгч авсан эсэхээ шүүхэд мэдэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.******* дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

12.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, гаргаж өгсөн баримтууд байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 201******* оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Цорос овогт ийн г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Цорос овогт Энхбаатарын оос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Нэхэмжлэгч М. нь хариуцагч Э.ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр охин ийн г тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.д даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА