| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00510/И |
| Дугаар | 103/ШШ2024/00438 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2024/00438
| *******0************** оны 07 сарын 30 өдөр | Дугаар *******03/ШШ*******0**************/00*******38 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, *******, ******* дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны *******3******* тоотод оршин суух, ******* *******т холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,6*******6,*******50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0************** оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Б.*******т холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,6*******6,*******50 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******, ******* дүүргийн Прокурорын газар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******, ******* дүүргийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-д "прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна" гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.******* дэх хэсгийн **************.*******.*******-д заасан "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нөхөн төлөгдсөн" байдлыг судалж, Прокурорын тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.******* дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан. Нийслэлийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 7 дугаар сарын **************-ний өдрийн *******0*******0/ШЦТ/**************8 дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******ийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Хохирогч Х.- нь дээрх гэмт хэргийн улмаас даруй буюу *******0*******0 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс *******0*******0 оны оны 3 дугаар сарын *******6-ны өдрийг хүртэл хугацаанд Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс хэвтэн эмчилгээ, өндөр өртөгт мэс засал утгаар нийт *******,*******76,*******76 төгрөгийн, хохирогч Ч. нь *******0*******0 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс *******0*******0 оны 3 дугаар сарын 3*******-ний өдрийг хүртлэх хугацаанд Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс хэвтэн эмчилгээ, өндөр өртөгт мэс засал утгаар нийт *******,**************0,*******7******* төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг тус тус авч, уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь ******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн *******0************** оны 5 дугаар сарын *******6-ны өдрийн *******9/************** дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн судалгаагаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 5*******3 дугаар зүйлийн 5*******3.******* дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж зааснаар даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Прокурорын тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-д "Прокурор нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.*******-д "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн *******5, *******6 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж тус тус хуульчилсан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.******* дэх хэсгийн 3.*******.6, мөн хуулийн *******9 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Прокурор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Дээрх ажиллагааны хүрээнд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.*******ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд нийт 3,6*******6,*******50 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь *******0090000*******0080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* нь *******, ******* дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд төлөх 3,6*******6,*******50 төгрөгийг нөхөн төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************3 дугаар зүйлийн **************3.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.******* дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.*******, ******* дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, ******* *******т холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,6*******6,*******50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.3, **************.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* дүүргийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 7*******,8*******3 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 7*******,8*******3 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 36,*******06 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА