Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2024/00429

 

 

 

 

 

*******24 оны 07 сарын 2******* өдөр

Дугаар *******03/ШШ*******24/00429

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороо, Юнион бюлдинг Б корпус *******0 давхар *******002 тоотод оршин суух, ******* финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* 2******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, Бэсихэн овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 800,*******7******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* финтек ББСБ ХХК нь хариуцагч Г. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 800,*******7******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* финтек ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Г. нь манай "******* зээлийн аппликейшн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч *******22 оны 3 дугаар сарын *******8-ны өдрийн 2*******3*******8-*******88********************* дугаартай **************,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан *******,4 хвийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр *******90 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Г. нь *******24 оны 6 дугаар сарын *******-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл *******07,*******2******* төгрөг, зээлийн хүү 26*******,667 төгрөг нэмэгдүүлсэн хүү 27,387 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 800,*******7******* төгрөгийг зээлдэгч Г.гээс гаргуулж, "******* финтек ББСБ" ХХК-д олгон компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г. нь тус финтек ББСБ ХХК-иас **************,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ажил хийх боломжгүй байгаа тул зээлээ хугацаандаа төлж чадаагүй болно. *******24 оны 9 дүгээр сард ажилдаа орох тул зээлээ төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Бэсихэн овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 800,*******7******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,7************** төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, **************,877 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид **************,877 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА