| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00522/И |
| Дугаар | 103/ШШ2024/00439 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2024/00439
| *******0*******4 оны 07 сарын 3******* өдөр | Дугаар *******03/ШШ*******0*******4/004******* | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, тайваны өргөн чөлөө, ******* дүгээр байрны *******5 тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, *******6 дугаар байрны тоотод оршин суух, - баярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 7 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Э.баярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э.баяр нь *******0************** оны ******* дугаар сарын *******8-нд манай ах Сэлэнгэ аймагт алтны уурхайтай, 3 дугаар сард мөнгийг нь асуудалгүй өгнө гэж хэлээд 585 сорьцтой *******6 гр-ын монетан гинжийг 4,000,000 төгрөгт бодож авсан. Түүнээс хойш мөнгөө өгөөгүй тул Э.баяраас 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.баяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.баяр миний бие хамт ажилладаг байсан ах Б.аас *******0************** оны ******* дугаар сарын *******8-нд гинжны төлбөрт 4,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасны дагуу буцаан төлөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************3 дугаар зүйлийн **************3.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.******* дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* нэхэмжлэлтэй, - баярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,000,000 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА