| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00523/И |
| Дугаар | 103/ШШ2024/00440 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2024/00440
| 202******* оны 07 сарын *******1 өдөр | Дугаар 10*******/ШШ202*******/00**************0 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:******* аймгийн Биндэр сум, ******* баг, Худалдаа ******* тоотод оршин суух, Хатгин овогт ******* Ринчиндуламын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны 1*******1 тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 7 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ринчиндулам нь хариуцагч М.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч О.Ринчиндулам нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие М.******* 202******* оны 01 дүгээр сарын 25-нд болон 202******* оны 2 дугаар сарын 2-нд тус тус дансаар нийт 2,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. М. нь анх мөнгө авахдаа 202******* оны 5 дугаар сарын 27-нд 2,750,000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн боловч хэлсэндээ хүрээгүй учир Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч шийдвэрлэх боломжгүй болсон учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд М. 2,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.Ринчиндуламаас 202******* оны 1 дүгээр сарын 25-нд 2,500,000 төгрөгийг авсан нь үнэн. 202******* оны 5 дугаар сарын 25-нд төлөх байсан хэдий ч өдийг болтол төлөөгүй байна. Цаашид нийт 2,750,000 төгрөгийг бүрэн барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хатгин овогт ******* Ринчиндуламын нэхэмжлэлтэй, Боржигон овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 29,*******75 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,*******75 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА