Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/02720

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17

181/ШШ2024/02720

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:..... ПГ  төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.................... тоотод байрлах, ПВГЛ ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын төлбөр 8.159.218 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.О ийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/157 дугаартай хүсэлтээр ПВГЛ ХХК 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0000037324 дугаартай аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний дагуу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт 2 дугаар багийн нутаг хөндлөн хоолой-1 гэх газарт Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар-ын зориулалтаар 500.000 мкв газрыг эзэмшсэн боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хугацаа хэтэрсэн газрын төлбөрийг нэр бүхий хуулийн этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төлөөлөн оролцоно уу гэсэн хүсэлтийг прокурорын газарт ирүүлснийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болно.

ПВГЛ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0000037324 дугаартай аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний дагуу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт 2-р багийн нутаг Хөндлөн хоолой-1 гэх газарт Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар-ын зориулалтаар 500000 мкв газрыг эзэмшжээ.

Гэвч ПВГЛ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, 2022, 2023 оны газрын төлбөр болох 8.159.218 төгрөгийг төлөөгүй нь нэхэмжпэл гаргах үндэслэл болж байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй, мөн талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.3-д зааснаар ПВГЛ ХХК-аас 8.159.218 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний дагуу ПВГЛ ХХК-аас 2022, 2023 оны газрын төлбөр нийт 8.159.218 төгрөгийг гаргуулж, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, төрийн сангийн 1002200500943 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг төлөөлж Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь ПВГЛ ХХК-д холбогдуулан газрын төлбөрт 8.159.218 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 8.159.218 төгрөгийг төлсөн үндэслэлээр хариуцагч хүсэлтийг, төлбөр төлсөн баримтын хамт ирүүлжээ.

Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Говьсүмбэр аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг төлөөлж Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй ПВГЛ ХХК-д холбогдох газрын төлбөрт 8.159.218 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ