| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00511/И |
| Дугаар | 103/ШШ2024/00444 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2024/00444
| 2024 оны 0******* сарын 0******* өдөр | Дугаар *******03/ШШ2024/00444 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, Бага тойруу, ******* центр, ******* тоотод байрлах, ************** групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 3 тоотод оршин суух, Бууч овогт Мөнхзулын холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,74,*******2******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** групп ББСБ ХХК нь хариуцагч М. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,74,*******2******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ************** групп ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М. нь 2022 оны 9 дүгээр сарын 2*******-ний өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож *******207*******30*********************000*******60 тоот зээлийн гэрээ байгуулж *******,60,000 төгрөгийг зээлж, ******* ширхэг "SAMSUNG A3" загварын гар утасыг "Ант онлайн молл" ХХК-иас авсан байдаг.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийн хүртэл зээлэндээ нийт 7**************,39*******.00 төгрөг төлсөн ба 2023 оны 6 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 339 хоног алдалттай болсон байна. Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 "зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө", Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.*******-д "Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ" тус тус заасныг ноцтой зөрчиж байна. Улмаар зээлдэгч нь өнөөдрийн байдлаар /2024.06.20/ үндсэн зээлийн үлдэгдэл *******,2*******7,444.64 төгрөг, үндсэн хүү 47,60.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 2,032.42 төгрөг нийт *******,74,*******27.*******9 төгрөг төлөх үүрэгтэй болсон байна. "Финтек лизинг" ХХК нь 2024 оны дугаар сарын 27-нд Факторингийн тусгай зөвшөөрлийн дагуу шаардах эрхийг "************** групп ББСБ" ХХК-д шилжүүлсэн тул манай ББСБ нь Иргэний хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******, 42 дугаар зүйлийн 42.*******, 43 дугаар зүйлийн 43.*******-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч ************** групп ББСБ нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.*******.*******0-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдийн томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.
Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл *******,2*******7,444.64 төгрөг, хүү 47,60.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,032.42 төгрөг нийт *******,74,*******27.*******9 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М. нь 2022 оны 9 дүгээр сарын 2*******-ний өдөр ************** группээс *******,60,000 төгрөгийн үнэтэй "SAMSUNG A3" загварын гар утас худалдан авсан болно. Иймд *******,74,*******24 төгрөгийг төлж барагдулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.************** групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Бууч овогт Мөнхзулын холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,74,*******2******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,*******72 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2*******,436 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2*******,436 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА