| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/06449/и |
| Дугаар | 184/ШШ2024/03991 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/03991
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, хаягт байрлах *******банк ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэг 6,687,352.11 тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.******* нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* банктай ЗГ2105127154 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1103 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 3,323,485.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,950,493.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 413,373.01 төгрөг, нийт 6,687,352.11 төгрөг төлөөгүй байна. Иймд зээлдэгч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 6,687,352.11 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нэхэмжлэгч *******банк ХК-ийн нэхэмжилсэн 6,687,352.11 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6,687,352.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар *******банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,687,352.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 121,948 төгрөгийн тал хувь 60,974 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******гаас 60,974 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч *******банк ХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН