Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/062

 

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Хохирогч *******

Хохирогч *******, түүний өмгөөлөгч

Хохирогч , түүний өмгөөлөгч

Иргэний хариуцагч

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , , /цахимаар/

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , /цахимаар/, /цахимаар/

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1914002050407 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт *******ын , 1....... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Монгол улсын иргэн, овогт *******ын , ....... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” ресторанд ахуйн хүрээний газыг зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж болгоомжгүй байдлын улмаас ресторанд үйлчлүүлж байсан иргэн *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, ын амь насыг хохироож, рестораны ажилтан ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

******* нь хэлэлцээрээр биелүүлсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” ресторанд ахуйн хүрээний газыг нийлүүлэх явцдаа 25 хувийн нээлттэй зайтай байх ёстой шаардлага нийцээгүй газарт буюу зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж болгоомжгүй байдлын улмаас ресторанд үйлчлүүлж байсан иргэн *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, ын амь насыг хохироож, рестораны ажилтан ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /   

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт *******ын , овогт *******ын Жамьянмядаг нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бусад болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг  хохироосон гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт *******ын г нэг жил хоёр / 01 жил 02 сар / сарын  хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч овогт *******ын Жамьянмядагийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил хоёр / 01 жил 02 сар / сарын, шүүгдэгч Б.Жамьянмядагт оногдуулсан нэг  / 01 / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч  Б.Жамьянмядагаас арван сая гурван зуун ерэн таван мянган /10.395.190/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнх-эрдэнэд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Мөнх-эрдэнийн 151.209.620 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч *******, ******* нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, Уг хэрэгт шүүгдэгч *******, Б.Жамьянмядаг нар нь цагдан хоригдсон хоноггүй,  гэмт хэргийн улмаас хохирогч Г.Алтансолонгод төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар “Эден” архины шил нэг ширхэг, фрутта ундааны сав нэг ширхэг, саарал өнгийн баллон нэг ширхэг, хийн халаагуур нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газар Онцгой байдлын газарт тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар дэвтэр нэг ширхэг, СД нэг ширхэг зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж уг дэвтэр болон СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, Б.Жамьянмядаг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн тус тус тоолж шийдвэрлэжээ.

Хохирогч гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоол гаргасан хүмүүсийн давж заалдах гомдлыг эс зөвшөөрч, анхан шатны шүүхээс тэдгээрт оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж энэ гомдлыг гаргаж байна.

Би өөрийн хайрт ханиа бусдын хайхрамжгүй байдлаас болж алдсан. Одоо 4 хүүхэдтэйгээ, ханийн түшиггүй маш хүнд байна. Ханиа алдсанаас хойш эдгээр хүмүүс хүний амь нас эндэгдсэн гэж огт тоохгүй, арга буюу шүүхэд хандаад ирэхэд хохирол гэж л хагас хугас төлсөн болохоос өөрөөр тусалж, хийсэн хэрэгтэй гэмшсэн зүйл байхгүй.

Гэтэл зарим нь буруугүй байсан юм шиг, хэргийг дутуу шалгасан юм шиг, мөрдөн байцаалтанд буцаана ч гэх шиг маш их сонин сонин гомдол гаргаад байгаад би ойлгохгүй байна.

Хохирлоо дутуу өгсөн байж хөнгөлөөд өг гээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхээс миний нэхэмжилсэн зарим хохирлыг дутуу гаргуулсан, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоогоогүйд гомдолтой байна.

Хэдийгээр миний хань босч ирэхгүй ч ядаж надад учирсан хохирлыг бүрэн бүтэн гаргаж өгч, шүүгдэгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Миний бие 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байхад миний ажиллуулж байсан ресторанд хүмүүс газан халаагуурт хортож, улмаар хүн нас барсан хэрэг гарсан. Би тус хэрэг гарч хүний алтан амь эрсэдсэнд маш их харамсаж байгаа. Анх надад тус газан халаагуурыг Дашваанжил компанийн ажилтан худалдан борлуулахдаа ямар нэгэн байдпаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Хэрэг гарсан гэх цагаан өрөөнд тавьж ажиллуулж болохгүй талаар хэлж өгөөгүй юм. Анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцохдоо өгөлт соролтын агаар сэлгэлтийн системгүй өрөөнд хийн халаагуурыг байршуулсны улмаас хохирогч амь хохирсон гэж дүгнэсэн. Миний бие гэм буруутайд тооцох шийдвэр гарсны дараагаар завсарлага авч хохирол төлбөрөө боломжоороо төлж, үлдэгдэл мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн билээ. Бүтэн төлж чадаагүй учир нь хэрэг гарснаас хойш манай ресторан бүрэн хаагдаж миний бие орлогын эх үүсвэргүй болсон. Миний бие гэм буруугийн асуудлаар маргасан үндэслэл нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байсан учраас маргасан. Харин шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлалгүй гэм буруугийн дүгнэлт хийхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн билээ.

Миний бие нь ам бүл 4 үүлээ бөгөөд өрх толгойлон амьдардаг. 8 болон 18 настай 2 хүүхэдтэй бөгөөд өөрийн ээж АНансалмааг асардаг. Миний ээж нь мэдрэлийн булчингийн сулрал /перкинсон алцгеймер/ өвчний улмаас сүүлийн 5 жилийн хугацаанд хэвтэрт байгаа юм. Шүүхийн шийдвэр гарч цагдан хоригдсоны дараа миний хүүхдүүд болон ээжийг харах хүнгүйгээс хүүхдүүдээ Улаанбаатар хот руу айл руу явуулсан байгаа.

Иймд миний хувийн байдал гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан надад оногдуулсан хорих ялын тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрхийн дагуу мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхээс миний үйлчлүүлэгчийг “ ресторан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу барилга ба норм дүрмээр батлагдсан хийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөнөөс хохирол учирсан, “Дэд бүтцийн сайдын 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан Барилгын норм ба дүрэм 42-01-04-ийн заалтуудыг зөрчсөн” гэж тус тус дүгнэсэн. Гэтэл: Дэд бүтцийн сайдын 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан Барилгын норм ба дүрмийг “Хийн хангамжийн системийг барьж байгуулахад” ашиглах дүрэм байна.

Дүрмийн 6.51, 6.29 , 9.52 заалтуудыг зөрчсөн гэх боловч Дэд бүтцийн сайдын 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан Барилгын норм ба дүрэмд дээрх заалтууд байхгүй болно.

“Дүрмийн 6.51, 6.29, 9.52 заалтуудыг зөрчсөн” гэж дүгнэн үндэслэлүүдийг заасан дүрэм нь Дэд бүтцийн хөгжпийн сайдын 2004 оны 03 сарын 01-ий өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан “Хийн хангамж” норм ба энэхүү нормыг “... шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийгээр хот суурин газар болон эдгээр хийг түлшний зориулалтаар хэрэглэдэг хэрэглэгчдийг хангах зориулалтаар шинээр барих болон өргөтгөх, шинэчлэн өөрчлөх хий хангамжийн системийн зураг төсөл зохиоход мөрдөхөөр байна.

Дээрхээс үзэхэд “зураг төсөл зохиоход”, “Хийн хангамжийн системийг барьж байгуулахад” тус тус ашигладаг норм, дүрмийг үндэслэн миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Өмгөөлөгчийн зүгээс удаа дараагийн хүсэлтүүдээ “яллагдагч нарын хэн аль нь ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөн талаар дүгнүүлэх нь зүйтэй” талаар гаргаж байсан ба дээрх шүүхийн дүгнэлтээс үзэхэд тусгай мэдлэг шаардсан буюу салбарын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээдээс хүчин төгөлдөр мөрдөж буй хэм хэмжээний актуудын хүрээнд үндэслэлтэй дүгнүүлэх нь зүйтэй байсан нь харагдаж байна.

2. Шүүхээс шалтгаант холбооны талаар хийсэн дүгнэлтээ “Шүүгдэгч ******* нь хийн халаагуурыг өгөлт-соролтын агаар сэлгэлтийн системгүй өрөөнд байрлуулсан, “Даашваанжил” ХХК-ийн Баянхонгор салбарын эрхлэгч ******* нь хийн халаагуурыг өгөлт соролтын агаар системийн сэлгэлтгүй өрөөнд байрлуулсныг мэдсээр байж зааварчилгаа өгөөгүй, төв суурин буюу аялалын зориулалтаар ашиглах ёстой баллон бүхий хийн халаагуурыг суурилуулснаас ... шүүгдэгч нарын гэмт эс үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ” гэж хийсэн. Дүгнэлтэд нөлөөлөх нөхцөл байдал буюу ******* нь “хийн халаагуурыг өгөлт-соролтын агаар сэлгэлтийн системгүй” гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд мөн үү гэдэгт шүүх дүгнэлт огт хийгээгүй юм.

******* нь хийн халаагуур буюу бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч бөгөөд худалдагч байгууллагын зүгээс тухайн газар байрлуулж ашиглаж болно гэж зөвлөсний дагуу худалдан авсан. Харин хэрэгт авагдсан баримтаар худалдагч нь барааны талаар сонголт хийхэд туслах үнэн зөв мэдээллээр ажилтнаа хангаагүйн улмаас худалдан борлуулсан нөхцөл байдал харагдаж байна. Мөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийг худалдан борлуулж буй аж ахуйн нэгжийн зугээс бараа бүтээгдэхүүний онцлог шинж чанараас хамааран хаана байрлуулах, хэрхэн аюулгүй ажиллагаа сахих талаар зааварчилгаа өгөх ёстой байсан үүнийг зөрчсөн талаар шүүх ““Даашваанжил" ХХК-ийн Баянхонгор салбарын эрхлэгч ******* нь хийн халаагуурыг өгөлт соролтын агаар системийн сэлгэлтгүй өрөөнд байрлуулсныг мэдсээр байж зааварчилгаа өгөөгүй, төв суурин буюу аялалын зориулалтаар ашиглах ёстой баллон бүхий хийн халаагуурыг суурилуулснаас...” хэмээн дүгнэсэн мөртлөө худалдан авагчийг давхар буруутгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн Мэргэжпийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр “тухайн өрөө нь барилгын норм стандартыг зөрчөөгүй” гэсэн байгааг анхаарч үзэлгүй дүгнэсэн нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа болно.

3. Гэрч Алтансолонгын мэдүүлэгт: “тэр газан тенийг цагаан өрөөнд цэнэглэж байхдаа тэр ах хөө хаяад байдаг нь танай энэ халаагуурт байгаагүй байсан юм байна. Манай газанд байсан юм шиг байна Одоо манай газ шинэчлэгдсэн ирж байгаа зүгээр болно” гэж хэлж байсан, гэрч гийн мэдүүлэгт хий солигдож ирсэн талаар удаа дараа мэдүүлсэн байхад шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болж байгаа.

Хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдсан гэж үзэж шинжээчийг шүүх хуралд оролцуулсан. Шинжээчийн шүүх хуралд асуултад хариулсан, дүгнэлтээ тайлбарласан байдлууд нь “зөвхөн хийг дагалдан ирсэн пасспорт буюу дагалдах бичиг, баллоны хүзүүвчид зүүсэн мэдээлэл зэрэгт үндэслэн дүгнэлт гаргасан” гэдгээ зөвшөөрсөн байгааг анхаарч үзнэ үү.

4. Шүүхээс *******, ******* нар нь уг хэргийн хохирогч биш учир тэдний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн атлаа “*******, ******* нар нь шүүгдэгч нарын үйлдэлд гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа нь хор уршгийн шинж чанар бүрэн арилаагүй байгаа тул хохирогч нарын гомдолтой гэж мэдүүлснийг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно” гэж  дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зуйлийн 1.4 дэх хэсэгт заасан “дүгнэлт нь ... ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Би Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Б. Мөнх-Эрдэнэд хохиролын мөнгө 15.400.000 төгрөгийг төлж барагдуулсан.

Миний хувьд эхнэр маань ажилгүй, хөхний хорт хавдартай, бага насны хүүхэдүүдтэй бөгөөд би ажил хөдөлмөр эрхэлж эхнэрийнхээ эм тариа авч, амьдрал ахуйгаа авч явдаг байсан.

Иймд миний хувийн байдал, гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол улсын Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогтой г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байна.

Үүнд: Тогтоолд дурьдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй доорхи үндэслэлүүд байх тул гомдол гаргаж давж заалдаж байна.

Өөрөөр хэлбэл түүнд холбогдуулан гэмт хэрэгт ялаас чөлөөлөн тэнсэх, үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэж болно гэсэн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Хэдийгээр өөрөө гэм буруугүй гэдгээ илэрхийлж хүлээн зөвшөөрөөгүй боловч шүүхээс гаргасан гэм буруутай гэсэн шийдвэрийг хүндэтгэж хохирлоо сайн дураар төлж барагдуулсан билээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдалтай болно.

Өмгөөлөгчийн зүгээс доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Гэм буруугийн зарчим: Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-д “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр “Дашваанжил” ХХК-ийн худалдсан халаагуураас хий алдагдаагүй, хохирогч хийнд хордоогүй,

2. Гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцсон. Тухайлбал шүүгдэгч ******* халаагуур цэнэглэж өгснөөс үүдэлтэй хүний амь нас хохирох, хөнгөн хүндэвтэр гэмтэл буюу хуульд зааснаар “... учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан” тул хор уршиг гэм буруугүйгээр учруулсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой гэм буруугийн үйлдэл, эс үйлдэхүй байхгүй юм.

3. тухайн халаагуур хаана, яаж байрлуулах, түүнд хяналт тавих үүрэг хүлээгээгүй юм. Шүүхийн гаргасан дүгнэлтэд буруутгахдаа “... хийн баллон хүлээлгэн өгөх бүртээ зааварчилгааг өгөх ёстой, гарын үсэг зуруулсан бол өгсөн гэж үзэх үндэслэлтэй” гээд зааварчилгааны дэвтэрт зааварчилгааг 1 хуудас бичсэн, хүлээн авсан хүний гарын үсэг хийтэй  хоосон гээд гарын үсэг зуруулсныг зааварчилгаа өгсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ, тухайн хүлээн авсан ажилтан гэрчээр оролцсон Алтансолонго нь удаа дараа  авч байсан бөгөөд тухай бүрт өгч байсан, өөр газраас ч хий авч байгаад тэр газраас авах гээд байхгүй болохоор нь дуудлага өгч авсан байдаг, мөн шүүгдэгч ******* ч худал мэдүүлэг байхад өөрөөр хэлбэл хийн төхөөрөмжтэй ажиллаж байгаагүй мэтээр өөрөөсөө зайлуулсан байдаг.

4. гэтэл ресторан нь хийн халаагуураас гадна хийн плиткатай, байнга ажиллуулдаг бөгөөд энэ талаар огт мэдэхгүй, мэдлэггүй гэх нь худал юм. Тэгээд ч холбогдох хууль дүрмийн /ХАБЭАТ хуулийн 17.1, дэд бүтцийн сайдын барилгын норм ба дүрэм 6.9, ХХХҮ сайдын 206 тушаал 3.1 зэрэгт/ ...ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан зааварчилгаа авсан, ажиллуулах дадлага, мэдлэгээ шалгуулсан байна, баллоны ашиглалтын аюулгүй ажиллагааг хэрэглэгч өөрөө хариуцна, хийн төхөөрөмж нь байгалийн гэрэл сайн ордог, тогтмол ажиллаж байдаг өгөлт соролтын агаар сэлгэлтийн системтэй байх гэсэн дүрэм журмуудыг зөрчснөөс байнгын хяналт тавиагүй, хайхрамжгүй ажиллагаанаас болж хүний амь нас эрсэдсэнийг шууд худалдагч байгууллага болоод *******г буруутгасан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл гэм буруу болоод учирсан хохирлын хоорондох шалтгаан холбоо үгүйсгэгдэж байгаа юм.

5. Халаагуур ашиглах техникийн бичиг баримтаас үзэхэд “зөвхөн түр суурин буюу аялалын зориулалтаар ашиглаж болно” гэснийг зөрчсөн буюу агаар сэлгэлтгүй өрөөнд байрлуулсныг мэдсээр байж цэнэглэж өгсөн хэмээн буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд дээрх техникийн баримтаас үзэхэд харин ч түр зориулалтын буюу түр суурилуулж халааж өгөөд авч явах зориулалттай учраас хаана ч байрлуулсан байхад цэнэглэж өгөөд явах нь буруу биш юм.

6. Мөн худалдагч хэрэглэгчид анхан шатны шатны мэдэгдэхүүнгүй, 18 насанд хүрээгүй хүнд худалдаж байгаа биш бөгөөд аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч дэвтэр хөтлөхөөс биш ил тод тухайн байгууллага бүрийн хана туурганд нааж өгөх үүрэггүй юм, нөгөө талаар худалдан авагч хэрэглэгч дэлгүүрийн лангуунаас худалдаж аваад зааварчилгааг мөрдөх үүрэгтэй, энэ талаар ч дүрэмд тодорхой заасан байхад буруутгасныг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй болно. Хэн ч ямар ч хэрэглэгч хийн халаагуураа зохих хугацаанаас илүү асаагаад орхиж болохгүй гэдгийг мэдэх хариуцлага байх ёстойд хөндлөнгийн худалдагч, үйлдвэрлэгч хамаарахгүй харин хий алдах, хорт утаанаас болсон хордсон бол өөр хэрэг юм.

7. Нөгөө талаар хохирогч амь насаа алдсан нь чухам юунаас болов хий алдаагүй, хорт бодис ялгараагүй, харин агаар дутагдлаас болсон гээд үзэж байгаа мөртлөө энэ байдал хэний буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байгаа бөгөөд халаагуурын хэт их ажилласнаас буюу 16-22 цаг орчим хүртэл тасралтгүй ажиллуулсан бөгөөд түүнийг хянаж зааварчилгаа авсан гэрч ажилтан өөрөө ч хордсон бөгөөд азаар дээрх үйл явдлаас болж амь аврагдаж явсан байдаг ба харин тэр үүргээ биелүүлсэн, хараа хяналтаа тавьсан, 2-3 цаг ажиллуулаад унтраасан, халаагаад байрандаа зөөж авчирсан бол /үүд, зааландаа/ өөрөөр хэлбэл зориулалтаар ашигласан бол хүний амь нас хохирохгүй бөгөөд талийгаачийн үхлийн шалтгаан нь агаарыг хэт халааж, хяналтгүй ажиллуулсан ресторан захирал, ажилтнууд гэж үзэж байгаа бөгөөд худалдагч Дашваанжил ХХК, шүүгдэгч ******* нь дээрх үйлдэлд буруугүй, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинж бүрэлдэхүүнгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.2, 1.3-д заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Иймд шүүгдэгч ******* болон иргэний хариуцагчаар Дашваанжил ХХК-ийг татсан шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор тус  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарыг гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгчийн зүгээс хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч    тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Хэрвээ хэргийг прокурорт буцаасан тохиолдолд миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч   тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын яриад байгаа хэм хэмжээний актууд нь өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.  Шийтгэх тогтоолд дурдагдсан 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан хэм хэмжээний акт нь миний үйлчлүүлэгчийг буруутгах эх сурвалж болж чадахгүй. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч    тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой хэсгийг тасдаж авч хэрэглэх нь хууль хэрэглээний хувьд оновчгүй. Б.Жамъяанмядагийн хувьд дэд бүтцийн сайдын баталсан журмуудыг зөрчих ямар ч боломжгүй. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч   тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч *******д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү. Хэрвээ хэргийг прокурорт буцаасан тохиолдолд миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт гэрч, хохирогчоор мэдүүлэг өгсөн Г.Алтансолонго гэх хүний мэдүүлэгт зөрүүтэй зүйл байгааг шүүх анхнаарч үзнэ байх. Амь хохирогч маань хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас нас барсан. Тэгвэл миний үйлчлүүлэгч *******д үүнд ямар оролцоотой вэ гэдэгт шүүх дүгнэлт хийхийг хүсэж байна гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 Хохирогч , шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч , нарын гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл

******* нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” ресторанд ахуйн хүрээний газыг зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж болгоомжгүй байдлын улмаас ресторанд үйлчлүүлж байсан иргэн *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, ын амь насыг хохироож, рестораны ажилтан ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

******* нь хэлэлцээрээр биелүүлсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” ресторанд ахуйн хүрээний газыг нийлүүлэх явцдаа 25 хувийн нээлттэй зайтай байх ёстой шаардлага нийцээгүй газарт буюу зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж болгоомжгүй байдлын улмаас ресторанд үйлчлүүлж байсан иргэн *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, ын амь насыг хохироож, рестораны ажилтан ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус  тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1914002050407 дугаар хэрэгт авагдсан хохирогч , *******, Г.Алтансолонго, *******, гэрч Д.Дулмаа, Г.Өлзийбат, Л.Мөнх-Эрдэнэ,Б.Алтанзул, Б.Тогосмаа, Ц.Болдбаатар, Л.Наранхүү, А.Баянмөнх, шинжээч эмч Б.Баяртогтох, М.Мөнхбат нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 137-139 дүгээр тал/, мөн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар 25-ны өдрийн 025 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 189-193 дугаар тал/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 501 дүгээр /1-р хх-ийн 215 дугаар тал/, мөн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар /1-р хх-ийн 223 дугаар тал/, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 578 дугаар /1-р хх-ийн 227 дугаар тал/ тус тус шинжээчийн дүгнэлтүүд,

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын нэгдсэн лабораторийн сорилтын тайлан /1-р хх-ийн 151, 153 дугаар тал/, Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, харилцааны холбооны хяналтын улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 204-206 дугаар тал/, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 21-22 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-18 дугаар тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19-22 дугаар тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 126-136 дугаар тал/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 7-11 дүгээр тал/, зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн  шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудын цуглуулахдаа хэргийн  оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцсэн, шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” ресторанд ахуйн хүрээний газыг зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж болгоомжгүй байдлын улмаас ресторанд үйлчлүүлж байсан иргэн *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, ын амь насыг хохироож, рестораны ажилтан ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

******* нь хэлэлцээрээр биелүүлсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” ресторанд ахуйн хүрээний газыг нийлүүлэх явцдаа 25 хувийн нээлттэй зайтай байх ёстой шаардлага нийцээгүй газарт буюу зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж болгоомжгүй байдлын улмаас ресторанд үйлчлүүлж байсан иргэн *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, ын амь насыг хохироож, рестораны ажилтан ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тэдэнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч ******* нь шүүхийн шийдвэрт заасан 10.395.190 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч ******* нь өндөр настай ээж г асран халамжилдаг зэрэг шүүгдэгч нарын ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг нийгэмшүүлэх Эрүүгийн хуулийн зорилгыг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар, *******д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Тус хэрэг нь *******ийн ахуйн хүрээний газыг зориулалтын бус газарт байршуулан ажиллуулсан,

 *******гийн хэлэлцээрээр биелүүлсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас ахуйн хүрээний газыг нийлүүлэх явцдаа 25 хувийн нээлттэй зайтай байх ёстой, шаардлага нийцээгүй газарт буюу зориулалтын бус газарт байршуулан ажиллуулсан тус тус гэмт үйлдлүүд нь нотлогдон тогтоогдсон байх тул хохирогч , шүүгдэгчийн өмгөөлөгч , нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2020 оны 5 дугаар сарын 18-н өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1.4-т  заасныг  тус тус  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт *******ын г нэг жил хоёр / 01 жил 02 сар / сарын  хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч овогт *******ын Жамьянмядагийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг

 “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч  *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тус тус хорих ялаас чөлөөлж, шүүгдэгч *******, ******* нарыг тус тус хоёр /2/ жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил хоёр /01 жил 02 сар/ сарын, шүүгдэгч Б.Жамьянмядагт оногдуулсан нэг  /01/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан  гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч *******, ******* нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь нийт 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ                                                    Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД                                                       Л.НЯМДОРЖ

                                                                                   Б.БОЛОР-ЭРДЭНЭ