Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/03992

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/,

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт гийн // нарт холбогдох

 

5,083,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.08.02-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б. болон нэхэмжлэлийн шаардлага болох 5,083,650 төгрөгийн 1,083,650 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэх 4,000,000 төгрөгийг хариуцагч П.******* нь 2024.10.02-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******, Б. нарт холбогдуулан 5,083,650 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б. болон нэхэмжлэлийн шаардлага болох 5,083,650 төгрөгийн 1,083,650 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэх 4,000,000 төгрөгийг хариуцагч П.******* нь 2024.10.02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******, Б. нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй, П.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,083,650 төгрөгийн 1,083,650 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,000,000 төгрөгийг хариуцагч нь 2024.10.02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч П.*******гаас 39,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

4. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН