| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0032/и |
| Дугаар | 141/ШШ2024/0095 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 141/ШШ2024/0095
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би
Нэхэмжлэгч: ХААН банк ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч А.ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Г.А нь тус банкнаас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 12,0 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зэ Г.Аэлсэн. Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Г.А ор сураггүй болсон. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 8,594,759 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,842,140 төгрөг нийт 10,436,898 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчиж 2023 оны 09 дүгээр сарын 02-ний өдрөөс хойш зээлд төлбөр төлөөгүй, 230 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлдэгч зээл авах үед оршин сууж байсан хаягтаа байхгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, олдохгүй байна. Зээл авах үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р баг, Хайрхан 7-1 гудамж, 1 тоот хаягт оршин суудаг байсан ба одоо тус хаягт оршин суудаггүй болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон болно. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах арга хэмжээ авч өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... харьяалалтай регистрийн дугаартай Ш овогт Г.А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчтэй тодорхой тохиролцоонд хүрч зээлийн төлбөр нь зээлийн гэрээний дагуу биелэгдэх боломжтой болсон тул тухайн нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ХААН банк ХХК нь хариуцагч Г.А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П нь ...Шарууд овогт Г А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчтэй тодорхой тохиролцоонд хүрч зээлийн төлбөр нь зээлийн гэрээний дагуу биелэгдэх боломжтой болсон тул тухайн нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХААН банк ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-нд олгосугай.
3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ