| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/05271/и |
| Дугаар | 184/ШШ2024/03994 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/03994
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би А.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би М.*******тай 2021 онд танилцаж дотно харилцаатай байсан бөгөөд 2022.11.07-ны өдөр хүү Б.******* төрсөн. Бид хамтдаа амьдрах хугацаанд М.******* нь байнга хардаж, хэрүүл хийдэг байсан. Би таксинд явж амьдралаа залгуулдаг, шөнөжингөө ажлаа хийж яваад ирэхэд М.******* нь гэрээ цэвэрлээгүй, заваан бохир орчинтой хүлээж байдаг. Би шөнөжингөө таксинд явсан ч гэртээ ирээд гэр орноо цэвэрлэх, хүүхдүүдээ цэвэр орчинд байлгах гэж зааж сургаж ирсэн. М.******* надтай хамтран амьдрахаас өмнө өөр хүнтэй хамтран амьдарч байсан бөгөөд 4 хүүхэдтэй байсан. Би 4 хүүхдийг нь өөрийн хүүхэд шигээ санаж амьдралд хэрэгтэй бүхнийг авч өгч хоолгүй хонуулаагүй. ... Миний хүү одоо 1 нас 7 сартай бөгөөд хүү маань эрүүл цэвэр орчинд амьдрах эрхтэй, одоо эрүүл саруул өсөх ямар ч боломжгүй. Иймд Б.******* хүүг маань миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулж буцаан олгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН