| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03189/и |
| Дугаар | 184/ШШ2024/03111 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2024/03111
| 2*******4 06 04 | 184/ШШ2*******4/0 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, зүүн ******* уул гудамж, тоот хаягт оршин суух, овогт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,442,807.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******4 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2*******4 оны 04 сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ББСБ ХХК нь 2*******1 оны 12 сарын -ний өдөр 75-2*******067 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,599,900 төгрөгийг, жилийн 39.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ******* ББСБ ХХК-иас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас Realme GT Master загварын гap утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банк дахь 51513488 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, 2*******2 оны ******* сарын 20-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. 2*******4 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,537,097.80 төгрөг, төлөх ёстой хүү 8,586.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,122.74 төгрөг, нотариатын зардал ,000 төгрөг, нийт 2,442,807.12 төгрөгийн үлдэгдэлтэй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Т. нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,442,807.12 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2*******4 оны 06 сарын 25-ны өдрөөс 2*******4 оны 07 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,442,807.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 2,442,807.12 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,442,807.12 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2,442,807.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,035 төгрөгөөс 27,*******7.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 27,*******7.5 төгрөг, хариуцагч Т.гаас 27,*******7.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ