Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/03112

 


 

2024 06 04

1*******4/ШШ2024/03112

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, Жи Би плаза ******* тоот хаягт байрлах, ******* инвест ББСБ ХХК /рд:549335*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1******* дугаар хороо, 2 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* / холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,151,5**************.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* инвест ББСБ ХХК нь зээлдэгч Г.тэй 2021 оны 06 сарын 0*******-ны өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан үнэт эдлэл авах зориулалтаар 1,609,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 0*******-ны өдөр дууссан боловч зээлдэгч Г. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч Г.өөс үндсэн зээлийн үлдэгдэл 1,351,477 төгрөг, үндсэн зээлийн хүү 742,640.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,471.62 төгрөг, нийт 2,151,5**************.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* инвест ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,151,5**************.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.д холбогдох 2,151,5**************.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,151,5**************.54 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөлтийг 2024 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр *******1,5**************.54 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,151,5**************.54 төгрөг гаргуулах тухай ******* инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр *******1,5**************.54 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,376 төгрөгөөс 24,6************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 24,6************** төгрөг, хариуцагч Г.өөс 24,6************** төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* инвест ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ