| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/05158/И |
| Дугаар | 184/ШШ2024/03141 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03141
| 2024 06 05 | 184/ШШ2024/03141 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* оффис төв, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, орчлон хороолол, байр, тоот хаягт оршин суух, овогт холбогдох,
1,558,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ******* ХХК Т.ийн хөдөлмөрийн гэрээний харилцаатай байх хугацаанд ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах хүрээнд 2021 оны 07 сарын 19-ний өдөр 1,400,000 төгрөгийн зөөврийн компьютер /нотебүүк/ худалдсан. Зөөврийн компьютерын үнэ 1,400,000 төгрөгийг өөрийн цалингаас суутгуулахаар харилцан тохиролцсон бөгөөд 2021 оны 08 сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 10 сарын 01-ний өдөр 150,000 төгрөг цалингаас суутгуулан төлсөн бөгөөд зөөврийн компьютерын үнийн үлдэгдэл 750,000 төгрөгийг төлөөгүй. 2021 оны 11 сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, 2021 оны 11 сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2022 оны 03 сарын 22-ны өдөр 45,000 төгрөг тус тус зээлснийг буцаан төлөөгүй. 2022 оны 10 сарын 01-ний өдөр 43,945 төгрөгийн жилетик зээлээр худалдан авсан үнийг төлөөгүй. 2022 оны 05 сарын *******-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хамт ажиллаж байсан н.Хатанбаатарын хамт ажил үүрэгтээ хайнга хандаж ажлын багаж хэрэгсэл болох 220,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг шат алдсан бөгөөд 2 ширхэг шатны үнэ 220,000 төгрөгөөс н.Хатанбаатар 110,000 төгрөгийг төлж барагдуулсан тул 2 ширхэг шатны үнэний үлдэгдэл 110,000 төгрөгийг ажил олгогч ******* ******* ******* ХХК-д хариуцан төлөх үүрэг биелүүлээгүй. 2022 оны 08 сарын 01-ний өдөр ******* ******* ******* ХХК-ийн үйлчилгээний дуудлагын төлбөр 20,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-д шилжүүлээгүй өөртөө зарцуулж ажил олгогч ******* ******* ******* ХХК-д хариуцан төлөх үүрэг биелүүлээгүй. ******* ******* ******* ХХК болон Т. нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа 2022 оны 12 сард дуусгавар болсон бөгөөд дээрх 1,668,945 төгрөгийн төлбөрийг төлөхийг Т.ээс ажлаас гарах үед нь шаардахад ажилд ороод удахгүй төлнө гэж хэлсэн бөгөөд удаа дараа хариуцагчаас шаардсан. Улмаар Т. ******* ******* ******* ХХК-д ажиллах хугацаанд үүсгэсэн 1,668,945 төгрөгийн төлбөрөөс ажлаас гарснаас хойш 2023 оны 06 сарын 06-ны өдөр 110,000 төгрөг ******* ******* ******* ХХК-д төлсөн бөгөөд үлдэгдэл 1,558,945 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 133.2 дахь хэсэг, 133.3 дахь хэсэг, 2021 оны 03 сарын 01-ний өдрийн №2021/03 тоот хөдөлмөрийн гэрээг үндэслэн зөөврийн компьютерын үнийн үлдэгдэл 750,000 төгрөг, зээлийн төлбөр 745,000 төгрөг, жилетикийн үнэ 43,945 төгрөг, дуудлагын төлбөр 20,000 төгрөг, нийт 1,558,945 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,558,945 төгрөгийг 2024 оны 07 сарын 05-ны дотор барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Т.т холбогдуулан 1,558,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 1,558,945 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.т холбогдох, 1,558,945 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 1,558,945 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,198 төгрөгөөс 20,*******9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 20,*******9 төгрөг, хариуцагч Т.ээс 20,*******9 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ