Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03145

 


 

 

2024 06 05

184/ШШ2024/03145

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Юнион бюлдинг В корпус ******* давхар *******02 тоот хаягт байрлах, Тус финтек ББСБ ХХК /******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, одонт ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******  /рд:УХ9*******50955/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 579,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын *******-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тус финтек ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Г. нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 220303-159536 зээлийн дугаартай 6*******,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 5.1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 652 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Г.ы 2024 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 361,992 төгрөг, үндсэн зээлийн хүү 177,891 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,985 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 579,868 төгрөгийг зээлдэгч Г.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 579,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.д холбогдох 579,868 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөлтийг 2024 оны 06 сарын *******-ны өдөр 144,967 төгрөг, 2024 оны 07 сарын *******-ны 144,967 төгрөг, 2024 оны 08 сарын *******-ны өдөр 144,967 төгрөг, 2024 оны 09 сарын *******-ны өдөр 144,967 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 579,868 төгрөг гаргуулах тухай Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 06 сарын *******-ны өдөр 144,967 төгрөг, 2024 оны 07 сарын *******-ны 144,967 төгрөг, 2024 оны 08 сарын *******-ны өдөр 144,967 төгрөг, 2024 оны 09 сарын *******-ны өдөр 144,967 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,047 төгрөгөөс 9,023.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 9,023.5 төгрөг, хариуцагч Г.аас 9,023.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ