| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03430/и |
| Дугаар | 184/ШШ2024/03182 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03182
202******* 06 05 *******8*******/ШШ202*******/03*******82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Cүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Жамъяан гүний гудамж *******8, The Down Town барилгын ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ГХОХХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ногоон чулуут ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:УХ80825/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,563,57.65 төгрөг гаргуулж, тээврийн хэрэгслийн татварын хураамж **************,7*******8 төгрөгийг төлүүлэх, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ******* ББСБ ГХОХХК нь хариуцагч Б.той 2022 оны *******2 сарын 22-ны өдөр ЗГХ22/*******66 тоот зээлийн гэрээ байгуулж сарын 2,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 7,000,000 төгрөг зээлүүлсэн. Дээрх зээлийн гэрээгээр хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулахаар үүргийг хүлээсэн ба Зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийхээр талууд харилцан тохиролцсон. Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.*******.******* дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр заасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2022 оны *******2 сарын 22-ны өдөр ФГХ22/*******66 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу Фидуцийн гэрээ байгуулж, Toyota Alphard маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь 2023 оны 02 сараас cap бүрийн 0*******-ний өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийг хуваан төлөх эрхээ алдсан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ 373 хоног хоцроосон. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр мэдэгдэж, шаардлага тавьсан боловч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээр зогсохгүй холбогдохгүй болсон. Тиймээс фидуцийн гэрээний ******* дүгээр зүйлийн *******.3 дахь хэсэгт төлбөрийн өдрөөс ******* хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн эзэмшилдээ хураан авч, худалдана борлуулна гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох Toyota Alphard маркийн автомашиныг хураан авах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх гэсэн боловч Фидуцийн зүйл хаана байгааг олж чадаагүй. Хариуцагч барьцааны зүйл болох дээрх тээврийн хэрэгслийг манай компанитай байгуулсан зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчээс нуусан, өөр этгээдэд шилжүүлсэн, эд ангиар нь задалж зарсан байх магадлалтайгаас үүдэж өнөөдрийг хүртэл фидуцийн гэрээнд заасны дагуу барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаагаас гадна, тухайн тээврийн хэрэгсэл дээрх татварын хураамж **************,7*******8 төгрөг нэхэмжлэгч компанийн нэр дээр үүссэн байна. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.*******.******* дэх хэсэгт зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлөлтийг хуваарьт заасан хугацаанаас ******* хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн бол гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Иймд Иргэний хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.*******, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.*******, Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.*******.******* дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 202******* оны 0******* сарын 08-ны өдрөөр тасалбар болгон, зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үндсэн төлбөрт 6,68,656.03 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр *******,572,7*******.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр *******3,626.75 төгрөг, нотариатын төлбөр *******7,700 төгрөг, нийт 8,563,57.65 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа 2022 оны *******2 сарын 22-ны өдрийн ФГХ22/*******66 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ буюу Фидуцийн гэрээний зүйл болох барьцаа тээврийн хэрэгсэлд холбогдох татварын хураамж **************,7*******8 төгрөгийг төрийн эрх бүхий байгууллагад төлж, тус тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 202******* оны 0******* сарын 08-ны өдрийн 2*******/665 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны *******2 сарын 22-ны өдрийн ЗГХ 22/*******66 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, өмчлөлд шилжүүлж буй эд хөрөнгийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.ын иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0*******2*******6725 дугаар гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, татвар, хураамжийн баримт, ******* ******* ******* ББСБ ГХОХХК-ийн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн м23/2*******8 дугаар, 2023 оны 06 сарын **************-ний өдрийн ш23/******* дугаар, 2023 оны ************** сарын *******0-ны өдрийн ш23/*******62 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 202******* оны 0******* сарын 08-ны өдрийн Б.той холбоотой гарсан зардлын дэлгэрэнгүй баримт, эргэн төлөлтийн хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 202******* оны 05 сарын 30-ны өдрийн 2*******/*******06 дугаар итгэмжлэл зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас хариу тайлбар болон баримт ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ГХОХХК нь хариуцагч Б.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,563,57.65 төгрөг гаргуулж, тээврийн хэрэгслийн татварын хураамж **************,7*******8 төгрөгийг төлүүлэх, мөн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2022 оны *******2 дугаар сарын 22-ны өдөр ЗГХ22/*******66 тоот Зээлийн гэрээ, ФГХ22/*******66 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ тус тус байгуулагдсан тул зээлийн үндсэн төлбөрт 6,68,656.03 төгрөг, зээлийн хүү *******,572,7*******.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******3,626.75 төгрөг, нотариатын зардал *******7,700 төгрөг, нийт 8,563,57.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, тээврийн хэрэгслийн төлөгдөөгүй татварын хураамж **************,7*******8 төгрөгийг төлүүлж, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хариуцагчид даалгана... хэмээн тайлбарлав.
*******.******* ******* ******* ББСБ ГХОХХК, Б. нарын хооронд байгуулагдсан 2022 оны *******2 сарын 22-ны өдөр ЗГХ22/*******66 тоот Зээлийн гэрээ-ээр зээлдэгч нь 7,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр, 2026 оны 0******* сарын 0*******-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж авсан байна. Мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу Фидуцийн ФГХ22/*******66 тоот гэрээ байгуулагджээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн *******5******* дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хүчин төгөлдөр байна. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ГХОХХК-д Иргэний хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.*******, *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.******* дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн.
Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн төлөлтөд 2023 оны 02 сарын 0*******-ний өдөр 3*******0,000 төгрөг, 2023 оны 03 сарын 0*******-ний өдөр 3*******0,000 төгрөг, 2023 оны 0******* сарын 06-ны өдөр 32*******,000 төгрөг, 2023 оны 08 сарын 0*******-ний өдөр 6*******0,000 төгрөг, нийт *******,58*******,000 төлсөн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээлийн үлдэгдэл, хүүний тооцооллын хувьд маргаагүй буюу хариу тайлбар ирүүлээгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Б. нь ******* ******* ******* ББСБ ГХОХХК-ийн нэхэмжлэлийг 202******* оны 0******* сарын 22-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш ************** хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн *******00.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ хэмээн заасан тул хариуцагч Б.ыг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Тиймээс хариуцагч Б.оос үндсэн зээлд 6,68,656.03 төгрөг, үндсэн хүүнд *******,572,7*******.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******3,626.75 төгрөг, нотариатын зардал *******7,700 төгрөг, нийт 8,563,57.65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ГХОХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй.
6.Нэхэмжлэлээс фидуцийн гэрээний зүйл болох 6500 улсын дугаартай тээврийн хэрэгслийн татварын хураамж **************,7*******8 төгрөгийг төлүүлэх, мөн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.-д үүрэг гүйцэтгэгч өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон үйл ажиллагааны бүхий л зардал, татвар, төлбөр, хураамж болон энэхүү гэрээг биелүүлэхтэй холбоотой бусад төлбөрийг хариуцах үүрэгтэй хэмээн заасан.
Гэвч гэрээний зүйл болох 6500 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ГХОХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба тээврийн хэрэгслийн татварын хураамжийг өмчлөгч төлөх үүргийг хүлээнэ.
******* ******* ******* ББСБ ГХОХХК нь тээврийн хэрэгслийн татварын хураамжийг одоогоор төлөөгүй, татварын мөнгийг хариуцагч Б.оор татварын албанд төлүүлэхээр шаардаж байгаа нь тухайн татварын мөнгийг шаардах эрхгүй этгээд гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийн татварын хураамжийг эхний ээлжинд өөрөө төлөх, үүний дараа гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.*******-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.*******-т үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй бөгөөд хуульд зааснаар үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээх тул тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 8,563,57.65 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй буюу нэхэмжлэгчийн үүргийг хариуцагчид даалгах боломжгүй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.*******, 77.2, 77.6-д зааснаар 202******* оны 06 сарын 05-ны өдрийн ************** цаг *******0 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Б.ын шүүхэд мэдүүлсэн хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ногоон чулуут ******* гудамж, тоот хаягаар шүүхийн бичиг хүргэгч мэдэгдэхээр очиход түүний эхнэр гэх А.Ундармаа гардан авсан, мөн хариуцагчийн 6*******032************** дугаарын утас руу удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан тул шүүх хуралдааны товыг мессежээр илгээсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тус тус нотлогдов.
Хариуцагч нь хэргийн материал танилцсан баримтад гарын үсэг зурсан байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар зохигчдод хуваарилан хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.2, **************6, **************8 дугаар хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.*******, *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.*******-т зааснаар хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 8,563,57.65 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ГХОХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх тээврийн хэрэгслийн татварын хураамж **************,7*******8 төгрөг төлүүлэх, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******,575.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид *******5*******,73.3******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ГХОХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******, **************.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ