| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03544/и |
| Дугаар | 184/ШШ2024/03209 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/03209
| 202******* 06 06 | 18*******/ШШ202*******/03209 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ПЭ8*******122707/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...О.******* би 2009 онд П.Мөнххуягтай танилцаж, хамт амьдарч эхэлсэн. Бид хамт амьдрах хугацаанд 2009 оны 08 сарын 25-ны өдөр охин , 2011 оны 06 сарын 07-ны өдөр хүү нар төрсөн. Бид зан харилцаа таарч тохирохгүйн улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд П.Мөнххуягийн оршин суугаа хаягийг олж тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн Татварын хэлтсийн 202******* оны 0******* сарын 03-ны өдрийн 5/1687 дугаар албан бичиг, О.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 202******* оны 01 сарын 08-ны өдрийн 255 дугаар албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, , нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 03 сарын 19-ний өдөр, 202******* оны 03 сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 202******* оны 03 сарын 29-ний өдрийн 001*******1 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай баримт,
Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 202******* оны 05 сарын 02-ны өдрийн 381 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч О.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
О.******* нь ...хариуцагч П.Мөнххуягийн оршин суух хаягийг тогтоолгосноор гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх П.Мөнххуягийн оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Ховд аймаг, Булган сум, ******* дүгээр баг Алтан толгой хаягт бүртгэлтэй болох нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 202******* оны 05 сарын 02-ны өдрийн 381 дугаар албан бичиг, түүний хавсралт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.
П.Мөнххуяг нь дээрх хаягт оршин суудаг эсэх талаар Ховд аймгийн Булган сумын засаг дарга н.Дамдинбаатар гэх хүний 99998893 дугаарын утсаар шүүгчийн туслах залгаж тодруулахад П.Мөнххуяг нь Ховд аймгийн Булган суманд бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Улаанбаатар хотод амьдардаг гэсэн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдов.
Иймд П.Мөнххуягийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул О.*******гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч О.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1******* дугаар зүйлийн 1*******.1.9-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мэрхэд овогт Пунцгаагийн Мөнххуяг /рд:ПБ73123090/-ийг эрэн сурвалжилсугай.
2. эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч О.******* /рд:ПЭ8*******122707, утас: 996*******571*******/-д мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ