Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/03234

 
 

24 06 06

184/ШШ24/024

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* адуут овогт ******* ******* / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, хороо, гудамж, ******* тоот хаягт оршин суух овогт холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт ,742,500 төгрөг гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, засварын зардал 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрдэнэбат овогтой ******* миний бие 2 оны 0 сарын 01-ний өдөр Очирсүх овогтой тай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ-г бичгээр байгуулан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хороолол, Үйлдвэрчний гудамж байр тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай м.кв талбайтай объектыг сарын 1,500,000 төгрөгөөр тохиролцон тухайн эд хөрөнгөө хариуцагч О.д хүлээлгэн өгсөн. Бид түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээнийхээ хугацааг нэг жил буюу 24 оны 0 сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан хэдий боловч түрээслэгч О. нь 2 оны 06 сараас 08 cap хүртэл түрээсийн төлбөрийг төлөхгүй намайг хохироосоор байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрээний дугаар зүйлийн .2.1 дэх хэсэгт ...2 оны 06 сарын 05-ны өдрөөс эхлэн сарын бүрийн 05-ны өдөр түрээслэгчийн хаан банкны дансаар төлнө... гэсэн үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй гэрээний үүрэг зөрчигдсөн байдалтай байна. Бид түрээсийн гэрээ байгуулахдаа дугаар зүйлийн .6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон юм. Үүний дагуу 2 оны 06 сарын 05-нд төлөх түрээсний төлбөрийг тухайн өдрөөс 2 оны 08 сарын 08-ны өдрийг хүртэл тооцоход 6 хоног /1,500,000х0,5%=7,500х6хоног =472,500/, мөн 2 оны 07 сарын 05-нд төлөх түрээсийн төлбөрийг тухайн өдрөөс 2 оны 08 сарын 08-ны өдрийг хүртэл хоног /500,000х0,5%=7,500ххоног =247,500/, 2 оны 08 сарын 05-нд төлөх түрээсийн төлбөрийг тухайн өдрөөс 2 оны 08 сарын 08-ны өдрийг хүртэл тооцоход хоног /1,500,000х0.5%=7500х хоног =22,500/ нийт 742,500 төгрөгийн алданги бодогдож байна. Мөн миний бие төлбөр төлөхгүй байсан тул 2 оны 07 сарын -ны өдөр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцалсан тул 2 оны 08 сарын 01-ний өдөр гэхэд бүрэн чөлөөлж өгөхийг мэдэгдсэн зурвасыг түүний 80*******2*******2*******2 дугаарын утсаар хүрүүлсэн. Мөн 2 оны 08 сарын 07-ны өдөр Монгол шуудан ХК-аар дамжуулан дахин мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн болно. Өөрөөр хэлбэл бидний байгуулсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.-т ...Түрээслэгчид урьдчилан сануулсаар байхад түрээсэлсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, муутгасан, гэмтээсэн эсхүл түрээсийн төлбөрөө 1 сарын турш төлөөгүй бол түрээслүүлэгч нь гэрээг цуцалж, учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй... гэж заасны дагуу түрээсийн төлбөрийг 2 сар гаран хугацаанд төлөөгүй тул миний зүгээс гэрээг цуцлах эрхтэй юм. Иймд О.гаас 2 оны 0 сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээний үндсэн үүрэгт ,000,000 төгрөг, алдангид 742,500 төгрөг, нийт ,742,500 төгрөг гаргуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хороолол, үйлдвэрчний гудамж байр, тоот хаягт байршилтай м.кв талбай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа түрээсийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсөн байгаа. Миний зүгээс шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хариуцагчаас засварын зардал гарсан юм байна. Тэгэхээр миний нэхэж байгаа мөнгө нь засварын зардалдаа таарчих юм байна. Тиймээс Э.******* би хариуцагч О.д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт ,742,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүй гэдгийг ойлгосон гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч О.д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт ,742,500 төгрөг гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг гаргасан ба О. нь засварын зардал 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаараа тайлбарлав. Нэхэмжлэгчийн татгалзал нь түүний шүүхэд гаргасан бичгийн тайлбараар нотлогдов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, .5-д энэ хуулийн ., .4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна хэмээн заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хариуцагч О.гийн Э.*******эд холбогдуулан гаргасан засварын зардал 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн эдлэх эрх байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Харин хариуцагч нь шаардлагатай гэж үзвэл уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардлагаа шийдвэрлүүлэхэд энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1, 5*******.5, дугаар зүйлийн .6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,06 /70,0+76,/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******4,*******50 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .5, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.О.д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт ,742,500 төгрөг гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай Э.*******ийн үндсэн нэхэмжлэлтэй, засварын зардал 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1, 5*******.5, дугаар зүйлийн .6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******4,*******50 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагч О.д олгосугай.

.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.УРАНЗУЛ