| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/05110/и |
| Дугаар | 184/ШШ2024/03283 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/03283
| 2024 06 *******0 | *******/ШШ2024/028 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, 4******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:АИ06*******2*******6/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, толгойт гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ИН8707*******806/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, толгойт гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ИЦ7906227/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 0-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч миний бие хариуцагч Б., Б. нартай 2022 оны 08 сарын 22-ны өдөр 22/89 тоот зээлийн гэрээ байгуулж *******,400,000 төгрөгийг *******0 сарын хугацаатай ******* сарын 5 хувийн хүүтэй зээл олгосон билээ. Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй гэрээнд заасан нөхцөлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул өөрт учирсан хохирлоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагч Б., Б. нарын үндсэн зээлд *******,400,000-аас *******,000,000 төгрөг төлж үлдэгдэл 400,000 төгрөг, хүүний 425,000 төгрөгөөс *******5,000 төгрөг төлж үлдэгдэл хүү 50,000 төгрөг, алданги 50,000 төгрөгөөс 50,000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэлд 400,000 төгрөг, хүүний үлдэгдэл 50,000 төгрөг, нийт 450,000 төгрөг байна. Иймд хариуцагч Б., Б. нараас 450,000 төгрөг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ч.*******ын нэхэмжлэлтэй 450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Б. энэ зээлд хамааралгүй тул би уг зээлийг бүрэн хариуцан төлнө. Иймд тус зээлээс Б.ыг татан авна уу. Би зээлийг бүрэн төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч Б., Б. нарын хэргээс хариуцагч Б.оос нь татгалзаж, хариуцагч Б.Энхтулгын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.од холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 450,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Б., Б. нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 450,000 төгрөг гаргуулах тухай Ч.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.од холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Б. 450,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******4,*******50 төгрөгөөс 7,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 7,075 төгрөг, хариуцагч Б.ас 7,075 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ