Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03461

 


 

 

 

2024 06 7

4/ШШ2024/0346

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* Си тауэр, ******* давхар, **************А тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, толгойт гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ЧР405206/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,734,54.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ч. нь манай компанитай 2022 оны 09 сарын 2-ны өдөр L04300406/******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ч.ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2023 оны 03 сарын 7-ны өдөр 790*******9939 дугаартай зээлийн дансны дугаартай, 576,0 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 420050640 дансанд 2022 оны 2 сарын 24-ний өдөр 7*******742000 дугаартай зээлийн дансны дугаартай, 22,00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 50203449 банкны тоот дансанд 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 7*******593677 дугаартай зээлийн дансны дугаартай, 95,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 50203449 банкны тоот дансанд, 2022 оны 0 сарын 2-ны өдөр 790*******0*******5 дугаартай зээлийн дансны дугаартай, 473,500 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 420050640 дансанд, 2022 оны 0 сарын 24-ний өдөр 7000332 дугаартай зээлийн дансны дугаартай, 200,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 50203449 банкны тоот дансанд, 2022 оны 09 сарын 6-ны өдөр 700*******7*******7 дугаартай зээлийн дансны дугаартай, 4,950,000 төгрөгийг урт хугацаат зээлийг 2 сарын хугацаатай, сарын 2, хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 50203449 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 05 сарын 6-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 03 сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 34,349.3 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 00,394.төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,0.93 төгрөг, нийт 502,33.03 төгрөг, 2022 оны 2 сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл *******,5.99 төгрөг, шимтгэл: 2,300 төгрөг, үндсэн хүү: 23,93. төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 4,220.94 төгрөг нийт 43,530.74 төгрөг, 2022 оны 2 сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 5,496.******* төгрөг, шимтгэл ,200 төгрөг, үндсэн хүү 2,356.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,2.79 төгрөг, нийт 74,235.0 төгрөг, 2022 оны 0 сарын 2-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 35,499. төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 2,40.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,4.90 төгрөг, нийт 42,9.07 төгрөг, 2022 оны 0 сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 79,996.4 төгрөг, шимтгэл: ,600 төгрөг, үндсэн хүү 6,97. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,95.0 төгрөг, нийт *******,479.35 төгрөг, 2022 оны 09 сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,4,50.5 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү ,2*******,992.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,3.00 төгрөг, нийт 4,43,57.55 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал болох нотариатын зардал 6,500 төгрөг. Иймд хариуцагч Ч.аас нийт 5,734,54.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,734,54.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,734,54.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,734,54.79 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг 2024 оны 06 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны 0 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны 0 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны сарын 30-ны өдөр 959,54.79 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буян-Арвижих, хариуцагч Ч. нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

.Ч.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,734,54.79 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 06 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны 0 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны 0 сарын 30-ны өдөр 955,000 төгрөг, 2024 оны сарын 30-ны өдөр 959,54.79 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 06,707.6 төгрөгөөс 53,353.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 53,353.4 төгрөг, хариуцагч Ч.аас 53,353.4 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ