| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03635/и |
| Дугаар | 184/ШШ2024/03464 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/03464
| 2024 06 1******* | 1*******4/ШШ2024/03464 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сэнтрал тауэр, ******* давхар, *******12 тоот хаягт оршин байрлах ******* ******* ББСБ ХХК /рд:60*******565*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, одонт 1******* гудамж, 33а тоот хаягт оршин суух, ******* ******* /рд:ЗЮ*******3042965/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 594,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ББСБ ХХК нь Б.*******тэй 2021 оны 04 сарын 16-ны өдөр 6502 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 0******* сарын 31-ний өдөр 435,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.4 хувийн хүүтэй z24*******9 тоот зээлийг ХААН банк дахь 50230*******0224 тоот дансанд, 2023 оны 11 сарын 21-ний өдөр 12*******,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй Z00005*******345 тоот зээлийг ХААН банк дахь 50230*******0224 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03 сарын 20-ны өдрийн байдлаар z24*******9 тоот зээл 2023 оны 11 сарын 29-ний өдөр дуусаж үндсэн зээлээс *******2,650 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 352,350 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 202 хоног, зээлийн гэрээний 30 хоног, хугацаа хэтэрсэн 112 хоног, 2 удаагийн сунгалтаар 60 хоногийн хүү 163,235 төгрөг, шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн *******3,034 төгрөгийг хасаж нийт хүү 90,202, нийт дүн 442,552 төгрөг, Z00005*******345 тоот зээл 2024 оны 2 сарын 19-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 12*******,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 120 хоног, зээлийн гэрээний 90 хоног, хугацаа хэтэрсэн 30 хоног, 0 удаагийн сунгалтаар 0 хоногийн хүү 24,*******92 төгрөг, хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 24,*******92, нийт дүн 151,*******92 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 4*******9,350 төгрөг, нийт хүү 115,094 төгрөг, нийт 594,444 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 594,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 594,444 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 594,444 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлийг буцаан гаргуулж авах хүсэлттэй байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ба хууль зөрчөөгүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан тул тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 594,444 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******,4*******4 төгрөгөөс 9,242 төгрөгийг улсын орлогод үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 9,242 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ