| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04676/и |
| Дугаар | 184/ШШ2024/03465 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/03465
| 2024 06 17 | 184/ШШ2024/03465 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* чөлөө-6, ******* оргил-1, ******* ******* цамхаг хаягт байрлах, ХААН ******* ХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, орбит 68 гудамж, 21б тоот хаягт оршин суух, овогт /рд:УШ91071*******0/-д холбогдох,
928,730.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
ХААН ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б. нь ХААН Банк ХК-ийн Лизингийн бизнесийн газартай 2019 оны 06 сарын 03-ны өдөр ЗГ/2019445*******304 тоот зээлийн гэрээ байгуулж 1,688,600 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авч, 2020 оны 06 сарын 29-ний өдөр ЗГ/2019445*******304-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 1 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөлт, 2020 оны 12 сарын 14-ний өдөр ЗГ/2019445*******304-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 7 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөлт тус тус оруулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 06 сарын 03-ны өдөр БГХ/2019445*******304 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, зээлийн санхүүжилтээр худалдан авсан бараа барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 04 сарын 22-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,244,168 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 401,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,739 төгрөг, нийт 1,649,447 төгрөг төлсөн байна. 2019 оны 06 сарын 03-ны өдрийн ЗГ/2019445*******304 тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 444,432.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 408,299.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 51,999.******* төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг, нийт 928,730.57 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...хариуцагч Б. миний бие ХААН ******* ХК-ийн нэхэмжилсэн 928,730.57 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг би 2024 оны 07 сарын 13-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН ******* ХК нь хариуцагч Б.т холбогдуулан 928,730.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 928,730.57 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.т холбогдох, 928,730.57 төгрөг гаргуулах тухай ХААН ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 928,730.57 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,000 төгрөгөөс 13,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 13,500 төгрөг, хариуцагч Б.оос 13,500 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ