Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03466

 


 

 

2024 06 *******7

*******84/ШШ2024/03466

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* талбай 5,******* банкны төв байр хаягт байрлах*******банк ХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******0 дугаар хороо, ******* ******* *******, ************** тоот хаягт оршин суух, овогт /,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, наран *******3 *******, **************2 тоот хаягт оршин суух, овогт /рд:УУ88*******20836/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,809,390.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын -ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...П., П. нар нь 20 оны 04 сарын 04-ний өдөр******* банктай ЗГ3205*******639 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн *******8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч П., П. нар нь ЗГ3205*******639 тоот зээлийн гэрээний хавсралт №*******-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй *******63 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 05-р сарын *******6-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 8,024,366.47 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 736,234.53 төгрөгнэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48,789.75 төгрөг нийт 8,809,390.75 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч П., П. нараас******* банктай байгуулсан ЗГ3205*******639 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,809,390.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч П., П. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,809,390.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ХК-ийн нэхэмжлэлтэй П., П. нарт холбогдох 8,809,390.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч П., П. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг 2024 оны 07 сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны *******0 сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны ************** сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны *******2 сарын 30-ны өдөр *******,309,390.75 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хугацаандаа төлөлт хийгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгүүлэх болохыг ойлгосон болно гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, П., П. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,809,390.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 07 сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны *******0 сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны ************** сарын 30-ны өдөр *******,500,000 төгрөг, 2024 оны *******2 сарын 30-ны өдөр *******,309,390.75 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******55,90******* төгрөгөөс 77,950.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 77,950.5 төгрөг, хариуцагч П., П. нараас 77,950.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч*******банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ