Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/03489

 


 

2024 06 1*******

1*******4/ШШ2024/034*******9

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* сайд ******* гудамж өөрийн байр хаягт байрлах, ******* ХК /рд:257*******697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* байр, 2******* тоот хаягт оршин суух, овогт /рд:ЦЕ*******7041167/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,559,*******3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Э. нь Хас банктай 2023 оны 01 сарын 24-ний өдөр 15300**************527 тоот зээлийн гэрээ байгуулан 5,*******00,000 төгрөгийг 365 хоногт 1******* хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар зээл авсан. Банк нь 2023 оны 01 сарын 24-ний өдөр 15300**************527 тоот зээлийн гэрээний дагуу 5,*******00,000 төгрөгийг зээлдэгч Э.ы Хас банк дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд 15300**************527 тоот зээлийн үндсэн зээлд 966,666.65 төгрөг, зээлийн хүүнд 471,7*******7.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,707.24 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 15300**************527 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 0******* сарын 02-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 27******* хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******.2 дахь заалт болон 15300**************527 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 4,*******33,333.35 төгрөг, 2024 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 699,069.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,*******10.30 төгрөг нийт 5,559,*******3 төгрөгийг Э.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,559,*******3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ХК-ийн нэхэмжлэлтэй Э.д холбогдох 5,559,*******3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага 5,559,*******3 төгрөгийг 2024 оны 07 сарын 09-ний өдрөөс 2024 оны 11 сарын 09-ний өдрийг хүртэл сар бүр 926,500 төгрөг буюу нийт 4,632,500 төгрөг төлж, үлдэх 926,713 төгрөгийг 2024 оны 12 сарын 09-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрч байна. Аль нэг сарын төлбөр төлөгдөөгүй, дутуу төлсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албанд гүйцэтгүүлэх болохыг ойлгосон болно гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,559,*******3 төгрөг гаргуулах тухай ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 07 сарын 09-ний өдрөөс 2024 оны 11 сарын 09-ний өдрийг хүртэл сар бүрийн 09-ний өдөр 926,500 төгрөг буюу нийт 4,632,500 төгрөг, үлдэх 926,713 төгрөгийг 2024 оны 12 сарын 09-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,*******9******* төгрөгөөс 51,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 51,949 төгрөг, хариуцагч Э.аас 51,949 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ