Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0939

 

 

     2023          12           06                                    128/ШШ2023/0939

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц*******т холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******гын  2023 оны ******* дугаар дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурор Г.С******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С******* би, Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц******* хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хялбаршуулсан журмаар шалган 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “М*******” ХХК-д холбогдуулан шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн Н******* дугаартай материалыг шалгалтын явцад хяналаа.

Материалд цугларсан холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М******* мэдүүлэг, зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр Зөрчлийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан "Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах" зөрчлийн шинжтэй гэж дүгнээд “М*******” ХХК-д холбогдуулан мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Г.Ц******* “М*******” ХХК-г улсын байцаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны ямар шаардлагыг биелүүлээгүй талаар тогтоогоогүй, мөн түүнчлэн “М*******” ХХК- ний үйлдсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхдээ шийтгэлийн хуудасны "Олсон нь" хэсэгт "...Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах..." "Шийдвэрлэх нь" хэсэгт "... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу..." гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид байхгүй хуулийн зүйл заалтыг бичиж тусгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц*******ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон нь" хэсэгт ... Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах...”, “Шийдвэрлэх нь” хэсэгт “...15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу...” гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах тухай дүгнэлттэй танилцаж, шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг хүлээн авна уу” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******гын   " Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц*******ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон нь" хэсэгт ... Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах...”, “Шийдвэрлэх нь” хэсэгт “...15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу...” гэж өөрчлөлт оруулах  тухай 2023 оны ******* дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон талаар шүүхэд илэрхийлжээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц*******ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудасны ""Олсон нь" хэсэгт ... Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах...”, “Шийдвэрлэх нь” хэсэгт “...15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу...” гэж өөрчлөлт оруулах" гэсэн 2023 оны ******* дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц*******ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудасны ""Олсон нь" хэсэгт ... Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах...”, “Шийдвэрлэх нь” хэсэгт “...15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу...” гэж өөрчлөлт оруулах" гэсэн 2023 оны ******* дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах П.Г*******д даалгасугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ