| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04576/и |
| Дугаар | 184/ШШ2024/03526 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/03526
| 2024 06 1 | 1*******4/ШШ2024/03526 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* ******* ХХК-ийн байр хаягт байрлах, Эн ******* ******* ХХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ЧВ*******4061205/-д холбогдох,
40,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Эн ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрдэнэ овогтой нь Эн ******* ******* ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны ******* сарын 26-ны өдөр дараа төлбөрт Homemedia үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 26312 дугаартай гэрээ байгуулсан. Гэтэл Э. нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2024 оны 05 сарын байдлаар 40,000 төлбөрийг төлөөгүй байгаа тул хэрэглэгчийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу үйлчилгээг хаасан. *******д төлбөр төлөхийг удаа дараа сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд хэрэглэгч нь Homemedia үйлчилгээний хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн тул Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасны дагуу Эн ******* ******* ХХК-ийн зүгээс хугацаа хэтрүүлснээс үүдэлтэй хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,350 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эн ******* ******* ХХК нь Э.д холбогдуулан 40,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Эн ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.д холбогдох иргэний хэрэгт 40,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь манай компанийг хохиролгүй болгож, нийт төлбөрөө төлсөн болно. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ба хууль зөрчөөгүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.4-т хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан тул тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Эн ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.д холбогдох 40,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,350 төгрөгөөс 7,675 төгрөгийг улсын орлогод үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 7,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эн ******* ******* ХХК-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ